Шууд Chart

Ангела Меркель цагаачлалын бодлого нь алдаатай байсныг хүлээн зөвшөөрчээ

2018-11-18 18:30:00

Германы канцлер Ангела Меркель түүний тэргүүлж буй Засгийн газраас боловсруулж, хэрэгжүүлж байгаа цагаачлалын бодлого нь алдаатай байсныг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард цагаачид нутгийн иргэний аминд хүрсэн хэрэг гарсны дараа олон нийтийн өргөн хөдөлгөөн өрнөсөн Хемниц хотын иргэдтэй уулзахдаа ийнхүү мэдэгджээ.

Тэрбээр олон нийт амь насанд нь аюул заналхийлж байгаа учир хилэгнэн уурсаж байгааг ойлгож буйгаа илэрхийлсэн байна. Гэхдээ ингэлээ гээд олон нийтийг эмх замбараагүй байдалд оруулж, эсэргүүцлийн жагсаал нэрээр гэмт хэрэг үйлдэж болохгүй гэдгийг анхааруулжээ.

Мөн Холбооны Засгийн газрын гол алдаа нь дэлхийн зарим бүс нутаг, улс орнуудыг аюултай, аюулгүй гэдгийг цаг алдаж хүлээн зөвшөөрсөн явдал гэдгийг тэмдэглэн хэлсэн байна. Ингэж чадсан бол Германы нутаг дэвсгэр дэх хууль бус цагаачдын тоо багасах байсан гэжээ.

Харин "Хемниц хотод хийх айлчлалаа яагаад удаан хугацаанд хойшлуулав" гэдэг шүүмжлэлийн хариуд түүнийг эсэргүүцэгч хотын иргэдийг тайвшрахыг хүлээж өдөөн хатгасан элдэв үйлдэл, эмх замбараагүй байдал гарахаас сэргийлсэнтэй нь холбоотой гэж тайлбарласан байна.

Германы канцлер Хемниц хотод Холбооны Засгийн газрын зүгээс ямар тусламж дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг газар дээр нь судлахаар ирснээ ч ярьсан байна. Түүнийг Хемниц хотод ирэхэд бодлого үйл ажиллагааг нь төдийгүй өөрийг нь эсэргүүцэж буйгаа илэрхийлэгчдийн жагсаал болжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ангела Меркель цагаачлалын бодлого нь алдаатай байсныг хүлээн зөвшөөрчээ   
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй