Шууд Chart

Америк, Хятадын маргаанаас болж APEC-ийн уулзалт дүнгийн баримт бичиггүй өндөрлөлөө

2018-11-20 09:22:58

Азийн эдийн засгийн чуулга уулзалт АПЕК-ийн түүхэнд анх удаа дүнгийн баримт бичиг гаргалгүй өндөрлөлөө. Үүний гол шалтгаан нь Хятад болон АНУ хооронд өрнөсөн олон улсын худалдааны асуудлаарх маргаан юм. Чуулга уулзалтыг хүлээн авагч Папуа-Шинэ Гвинейн ерөнхий сайд Питер О-Нилын хэлснээр, хоёр том гүрний төлөөлөгчид нэг өрөөнд нүүрэн тулан уулзсан хирнээ нэлээд олон асуудлаар харилцан тохиролцож чадаагүй байна.

Санал зөрөлдөөн дунд Дэлхийн худалдааны байгууллагын гүйцэтгэх үүрэг, байгууллагыг өөрчлөн шинэчлэх асуудал багтжээ. Ноён Питер О-Нилын хэлж байгаагаар, талууд Дэлхийн худалдааны байгууллагыг өөрчлөн шинэчлэх асуудлыг дүнгийн баримт бичигт тусгах уу? үгүй юу? гэдэгт санал нэгдээгүй юм байна. Тэгээд ч Дэлхийн худалдааны байгууллага АПЭК-т хамаардаггүй, иймээс хятадын төлөөлөгч Жан Сяолон уламжлал ёсоор тунхаг бичиг батлахын оронд АПЕК-ийн уулзалтад оролцогчдын нэрийн өмнөөс Папуа-Шинэ Гвиней улсад албан мэдэгдэл хийх эрхийг нь өгөх тухай мэдэгджээ. АНУ, Хятад хоёр аль эртнээс л худалдааны дайнд татагдан орсон, тэгээд ч сая Бээжин, Вашингтоны маргаан АПЕК-ийн уулзалтаар маш тод харагдаж байлаа. 

Энэ уулзалтын явцад АНУ Австралитай хамтран Папуа-Шинэ Гвиней дэх Ломбрумын тэнгисийн цэргийн хүчний баазыг өргөтгөнө гэж мэдэгдсэн. Америкийн энэ алхмыг бүс нутагт өсөн нэмэгдэж байгаа Хятадын нөлөөг сөрөн зогсох оролдлого гэж үзэж байна. Манус арал дээрх Ломбрум бааз нь худалдааны усан тээврийн зам дайран өнгөрдөг бүс нутагт байрладаг гэдгээр стратегийн чухал ач холбогдолтой. Энд дэлхийн 2 дугаар дайны үед Америкийн байлдааны хөлгүүд байрлаж байлаа. АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс энэ талаар хэлэхдээ, энэ бааз Номхон далайн арлын орнуудад тусгаар тогтнол, усан тээврийн эрхээ эдлэх, хамгаалахад тус болно гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Америк, Хятадын маргаанаас болж APEC-ийн уулзалт дүнгийн баримт бичиггүй өндөрлөлөө  
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй