Шууд Chart

Ким Жон Ун энэ онд багтаж Сөүлд айлчилна гэдэгт Өмнөд Солонгос найдаж байна

2018-11-20 11:01:44

Пхеньян болон Вашингтон хоорондын харилцан ярианд ахиц дэвшил гарахгүй байгаа ч БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын энэ ондоо багтаж Өмнөд Солонгост айлчилна гэдэгт найдаж байна гэж Өмнөд Солонгосын нэгдлийн асуудал эрхэлсэн яамны төлөөлөгч Пэк Дэ Хён мэдэгдлээ.

“Бид Өмнөд болон Умардын хооронд хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг үргэлжлүүлж байна, тэр дотор Умардын удирдагч Ким Жон Ын-ы Сөүлд хийх айлчлалын бэлтгэл ажил явагдаж байгаа, айлчлалыг энэ ондоо багтаагаад хийнэ гэх найдлага байна” гэж төлөөлөгч хэллээ. Хоёр Солонгосын удирдагчдын энэ онд хийсэн гурав дахь уулзалтаар Ким Жон Ын ойрын үед Өмнөд Солонгосын нийслэлд очно гэж амласан. Дараа нь өмнөдийн ерөнхийлөгч Мун Жэ Ин айлчлал 2018 онд багтана гэдгийг тодруулж байсан. Гэвч Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаарх Умард Солонгос болон Америк хоорондын яриа хэлэлцээнд ахиц дэвшил гарахгүй байгаа нь дэлхий дахинд Ким Жон Ын Сөүлд очих нь юу л бол гэсэн таамаг, болгоомжлол төрүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ким Жон Ун энэ онд багтаж Сөүлд айлчилна гэдэгт Өмнөд Солонгос найдаж байна  
Үзсэн: 688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй