Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй удахгүй болох Европын зөвлөлийн хуралдаанаар Брексит-ын асуудлаар тохиролцож чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, “Британийн засгийн газрын хувьд Европын холбооны дээд уулзалт хүртэлх энэ 7 хоног яриа хэлэлцээний шаргуу 7 хоног байх бөгөөд энэ хугацаанд бид бидний ирээдүйн харилцааг тодорхойлох завсрын тохиролцоог эцэслэн нарийвчлан боловсруулна, иймээс европын зөвлөлийн хурлаар тохиролцож чадна гэдэгт найдаж байна” гэсэн байна.
Их Британи улс ямар нөхцөлтэйгөөр Европын холбооноос гарах талаарх Лондон, Брюссель хоорондын яриа хэлэлцээ 2017 оны 6 дугаар сарын 19-нд Бельгийн нийслэлд эхэлсэн. Үүнээс нэг жилийн өмнө нэгдсэн вант улсад энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж, 51,9 хувиар нэгдмэл европыг эсэргүүцэгчид ялсан юм. Албан ёсоор Их Британи улс ирэх 2019 оны 3-р сарын 29-нд Европын холбооноос гарч, 2020 оны сүүл хүртэл шилжилтийн үе үргэлжилнэ. Сая энэ сарын 14-нд Британийн сайд нарын танхим Брекситийн нөхцөлийн төслийг хэлэлцэж баталсан юм.
| ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар тохиролцоонд хүрнэ гэж хатагтай Мэй найдаж байна | ||
| Үзсэн: 585 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.