Шууд Chart

“Туркийн урсгал” хийн хоолойн санхүүжилтыг “Газпром” компани гаргаж байна

2018-11-20 12:05:33

Өчигдөр орой Истамбул хотноо байгалийн хий дамжуулах “Туркийн урсгал” хоолойн усан доогуур тавих шугамын ажил дууссаныг тохиолдуулсан арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн бүгд найрамдах улсын тэргүүн Режеп Тайип Эрдоган нар видеогоор холбогдож оролцлоо.

Хар тэнгисийн ёроолоор “Туркийн урсгал” нэртэй хий дамжуулах хоолой тавих энэ төсөл Турк болон европын орнуудад байгалийн хий нийлүүлэх том төсөл юм. Хоолой тавих талаар ОХУ-ын ерөнхийлөгч Путин 2014 оны 12-р сарын 1-ний өдөр Анкарад айлчлахдаа зарлаж байлаа. Мөн өдөр оросын “Газпром”, Туркийн “Ботас пэтролиум пипэлайн корпорэйшн” гэх хоолой тавих компани харилцан ойлголцох меморандумд гарын үсэг зурж байлаа. 2016 оны 10 дугаар сарын 10-нд Истамбул хотноо засгийн газар хоорондын тохиролцоо байгуулж, инженер-техникийн үзүүлэлтийг боловсруулж, 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1 дүгээр сард Турк болон Оросын парламент батламжилсан.

Хоолойн нийт урт 1100 километр, Хар тэнгисийн ёроолоор тавих хоолойн урт 900 гаруй километр, Туркийн нутгаар явах хуурай замын урт 180 километр. Европын хэрэглэгчдийг хангахын тулд Турк-Грекийн хил дээр хүчтэй шахах станц байгуулна. “Туркийн урсгал” хийн хоолойн санхүүжилтийг “Газпром” компани гаргаж байгаа, компани энэ төсөлд 7 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийнэ. 2017 онд компани төсөлд 1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсэн бол 2018 онд 2,3 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийгээд байна. “Туркийн урсгал” төслийн хүрээнд хоёр шугам хоолой тавигдаж байгаа, үүний нэгээр Туркэд хий дамжуулах бол нөгөөх шугамаар европын хэрэглэгчдэд хий нийлүүлнэ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Туркийн урсгал” хийн хоолойн санхүүжилтыг “Газпром” компани гаргаж байна  
Үзсэн: 869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [103.242.47.xxx] 2018-11-20 16:08
Украйн улс хөлдөх болж байна даа манай монгол шиг ам үйлдлээрээ маягласан улс даа бид хэзээ нэг цагт Хятадын өмнө бууж өгөх байхдаа их зээл өрийнхөө өмнөөс

Бидэнтэй нэгдээрэй