Говь-Алтай аймаг дахь Алтай нисэх буудлын зурваст гэрэл дохиоллын систем суурилуулж, ашиглалтад орж байна. Гэрэл дохиоллын систем ашиглалтад орсноор нисэх буудал шөнийн цагаар нислэг хүлээн авах боломжтой болох юм. Гэрэл дохиоллын систем болон агаарын хөлөгт орон зайн, чиглэлийн мэдээлэл дамжуулдаг станц шалгах нислэг үйлдэх юм байна.
Нисэх буудлын зурваст гэрэл дохиоллын систем суурилуулж энэ сарын 18,19-нд туршилт хийхэд амжилттай болжээ.
Ингэснээр Алтай нисэх буудлын тоног төхөөрөмж, хүчин чадал нэмэгдэж олон улсын болон орон нутгийн нислэгт 24 цагийн турш үйлчилж, зорчигч, үйлчлүүлэгч иргэдэд иргэний агаарын тээврийн үйлчилгээг тасралтгүй хүргэх боломжтой болжээ.
Сурвалжлагч: Р.Төмөрчөдөр
| Алтай нисэх буудлын зурваст гэрэл дохиоллын систем суурилуулжээ | ||
| Үзсэн: 783 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.