Хөвсгөл аймгийн ЕБС-ийн багш сурагчдын дунд зохион байгуулагддаг Байгалийн ухааны хичээлийн "Хөгжлийг бүтээгч хүүхэд" аяны хаалтын үйл ажиллагаа боллоо. Энэ аяныг 2015 онос эхэлсэн байна. Уг аян сургуулиуд дээр үе шаттай хэрэгжсэний үр дүнд сургалтын хэрэглэгдэхүүнүүд бий болж байгаа юм.
Энэ аян 2015 онд анх нэг сурагч нэг бүтээл нэртэйгээр, 2016-2017 оны хичээлийн жилд хөгжлийг бүтээгч хүүхэд нэртэйгээр, харин энэ хичээлийн жилд шинжлэх ухаан сонирхогч клубын зохион байгуулалтанд орсон нь илүү ач холбогдолтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийг тодорхой түвшинд хөгжүүлж байгаа ч нөгөө талаар хичээл заах сургалтын хэрэглэгдэхүүний баяжилтыг сайжруулж байгаараа онцлог давуу талтай гэлээ.
Хөгжлийг бүтээгч хүүхэд аянд хүүхдүүд байгалийн ухааны хичээлээр байгалийн юмс үзэгдлийг харуулсан байх ёстой гэсэн шалгуурын дагуу биет болон дижитал биет бүтээл хийж оролцлоо. Тухайлбал Титэм сургуулийн сурагчид физикийн ухааны судлагдахуун хичээлээр нарны шар замын одны ордууд бүтээлээр, Бүрэнтогтох сумын сургуулийн сурагчид сангийн далай нуураа хөөсөнцөрөөр хийсэн гээд олон бүтээл хийжээ.
Хөгжлийг бүтээгч хүүхэд аян 2015 онд эхэлсэн. Энэ хугацаанд аймгийнхаа нийт сургуулиудыг бүрэн хамруулахыг зорьж байгаа ч энэ жил хамрагдалт 80 гаруй хувьтай байгаа юм байна.
| "Хөгжлийг бүтээгч хүүхэд" аяны хаалтын үйл ажиллагаа боллоо | ||
| Үзсэн: 774 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.