Говь-Алтай аймгийн халаалт дулаан доголдсонтой холбоотойгоор иргэдээс санал гомдол ирсний дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлын хэсэг хуралдаж, Мандал-Голомт компанийн удирдлагуудтай уулзлаа.
Говь-Алтай аймгийн халаалт дулаан доголдож байгаа нь 3 хүчин зүйлээс шалтгаалж байгааг энэ үеэр онцолж байлаа. Халаалт дулаан ашигладаг орон сууцны айл өрхүүдийн төв магистран шугам хуучирч муудсаны улмаас төвөөс ирэх усны даралтын хэмжээг хүчирэхгүй байгаа нь дулаан алдагдах, шугам задрах асуудлууд үүсэх нөхцөл болжээ. Түүнчлэн Мандал-Голомт компанийн уурын зуухнуудын халуун усны эргэлтийн градус 50 хувьтайгаар эргэлдэж, хэрэглэгчдийн шугаманд холбогдож байгаа нь орон сууцны айл өрхүүдийн халаалтын түвшин бага ирж сайн халахгүй байгаа юм гэсэн тайлбар өглөө. Энэ нь нүүрсний илчлэг бага учраас градусын хэмжээ бүрэн түвшинд хүрч халж чадахгүй байгаагаас үүдэлтэй гэнэ. Мөн Мандал-Голомт компанийн уурын зуухны ажилчид багассаны улмаас халаалт дулааны доголдох нөхцөл байдлууд үүссэн гэдгээ илэрхийллээ.
Холбогдох албаны зүгээс үүссэн нөхцөл байдалд түргэн шуурхай ажиллаж, Хөвбулагийн уурхайн нүүрсний хөрс хуулалтыг дахин хийж, нүүрсний илчлэгийг сайжруулахгүй бол орон нутгийн удирдлагуудаас тусламж дэмжлэг авч түргэн шуурхай ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлын хэсгийнхэн тус асуудалд дор бүр нь мэдээ мэдээллийг иргэдэд хүртээмжтэй хүргэж, ус алдагдсан газруудад чухам юунаас болж үүссэн талаар тухайн цаг бүрт хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл хүргэж байхыг хүссэн. Мөн аймгийн Есөнбулаг сумын захирагчийн ажлын алба болон эрчим хүчний зохицуулах зөвлөлтэй хамтран ажиллахыг үүрэг болголоо.
Сурвалжлагч: Р.Төмөрчөдөр
| Уурын зуухны ажилчид цөөрсний улмаас халаалт дулааны доголдох нөхцөл үүсчээ | ||
| Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.