Японы Ниссан Мотор автоконцернийн Ерөнхийлөгч Карлос Гоныг ашиг орлогоо хуурамчаар мэдүүлсэн хэргээр сэжиглэн баривчлаад байна. Карлос Гон нь мөн Рено Ниссан Мицубиши эвслийн захирлуудын зөвлөлийн тэргүүнээр ажилладаг юм.
Японы хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар Токиогийн тойргийн прокурорын газраас Гоныг 2011-2015 оны хооронд 5 тэрбум иен буюу 44 сая ам_долларын орлогоо нуун дарагдуулсан хэмээн сэжиглэж байгаа аж. Мөн Ниссан Моторийн захирлуудын зөвлөлийн гишүүн Грег Келлиг мөн баривчилсан байна. Одоогоор түүнийг ямар хэрэгт сэжиглэн баривчилсан нь тодорхойгүй байна.
1999 онд Карлос Гон Францын Рено компаниас Ниссаны гүйцэтгэх захирлаар ажиллахаар ирж байсан бөгөөд 2000 оноос Ниссаны Ерөнхийлөгч болсон. 2001 оны 6 дугаар сараас захирлуудын зөвлөлийг тэргүүлж Ниссан Моторст бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийж байсан. 2005 онд мөн Рено компанийн Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2016 онд Японы Мицибуши компанийн захирлуудын зөвлөлийг тэргүүлэх болсон байна.
Карлос Гоныг Японд баривчилсан гэх мэдээлэл тарсан даруйд Ниссан компанийн Токиогийн бирж дээрх хувьцааны ханш 6 хувиар унаж, сүүлийн нэг жилийн хамгийн бага ханшид хүрчээ. Мөн Мицибуши компанийн хувьцааны ханш 7,1 хувиар буурсан байна. Парисын хөрөнгийн бирж дээр Рено компанийн хувьцааны ханш мөн л 15 хувиар унасан байна.
| “Ниссан Мотор” Автоконцернийн тэргүүн Карлос Гоныг баривчилжээ | ||
| Үзсэн: 954 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.