Гүржийн засгийн газар 600 мянган иргэнийхээ өрийг тэглэхээ зарлалаа. Сөрөг хүчнийхэн нь өмнө нь мөн ийм санаачлага гаргаж байсан ч эрх баригчдын энэ мэдэгдлийг сонгуулийн өмнөх хууран мэхлэлт хэмээн нэрлэсэн байна. Тэгвэл Гүржийн Ерөнхий сайд Мамук Бахтадзе өрийн хар жагсаалтад орсон иргэдийн хагас тэрбум лари буюу хагас сая ам.доллартай тэнцэх өрийг нь ирэх 12 дугаар сарын 15 наас шинэ оны хооронд хүчингүй болгохоо мэдэгдсэн байна.
Харин иргэдийн өрийг тэглэх хөрөнгө мөнгийг эрх баригч намын тэргүүн Бидзин Иванишвилигийн үүсгэн байгуулсан Карту сангаас төлөх аж. Засгийн газраас санхүүгийн байгууллагуудаас 2 мянган лари буюу 752 ам.доллараас бага өртэй, төлөх хугацаагаа хэтрүүлсэн иргэдийн өрийг хүчингүй болгохоо мэдээлсэн юм.
Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатны санал хураалт болохоос 9 өдрийн өмнө ийнхүү иргэдийн өр тэглэх тухай засгийн газраас зарласныг сөрөг хүчнийхэн, засгийн газрын бус байгууллагынхан эрс буруушаан шүүмжилж байна. Мөн сөрөг хүчнээс Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Григола Вашадзе эрх баригчдыг найдваргүй зээлийн заримыг банкнууд угаасаа хүчингүй болгохоор төлөвлөж байсныг засгийн газар ашиглан өөрийн санаачлага мэтээр танилцуулж байна хэмээн шүүмжилсэн байна.
| Гүржийн засгийн газар 600 мянган иргэний өрийг тэглэхээ зарлалаа | ||
| Үзсэн: 2003 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.