Европын Холбооны гишүүн бүх 27 улс Брекситийн гэрээний төслийг дэмжсэн байна. Энэ тухай тус холбооны зүгээс Их Британитай хийж байгаа хэлэлцээнд оролцогч Мишель Барнье мэдэгдлээ. Гэхдээ тэрээр 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Их Британи Европын Холбооны эгнээнээс гарсны дараа шилжилтийн үеийг дахин ямар хугацаагаар сунгахыг эцэслэн шийдээгүй байгааг хэлсэн.
Брекситийн гэрээний төсөлд шилжилтийн үе шатыг 21 сар буюу 2021 оны 1 дүгээр сарын 1 хүртэл байхаар тусгасан байгаа ч дахин энэ хугацааг нэг удаа сунгах боломжтой гэж үзсэн байна. Гэхдээ яг ямар хугацаагаар дахин сунгах талаар дахин хэлэлцээ хийхээр болсон байна. Мөн үүнтэй зэрэгцэн Их Британийн зүгээс Европын төсөвт оруулах татварын хэмжээг шилжилтийн хугацааг дахин сунгавал дахин тодорхойлох хэрэгтэй болохыг мэдэгдсэн юм.
Одоо Брекситийн гэрээний төслийг ирэх 25 ны өдөр болох Европын Холбооны дээд уулзалтаар хэлэлцүүлж батлуулах үлдэж байна. Мөн тус холбооны гишүүн орнууд болох Их Британийн парламентаар батлуулах ёстой юм. Гэвч Британийн парламентаар гэрээний төслийг соёрхон батлахад асуудал үүсч болзошгүй аж.
| Европын холбооны гишүүн орнууд Их Британитай байгуулах гэрээний төслийг дэмжлээ | ||
| Үзсэн: 636 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.