АНУ-ын Конгрессын дээд танхимын Бүгд найрамдах болон Ардчилсан намаас сонгогдсон гишүүд Ерөнхийлөгч Дональд Трампад хандаж Интерполын Ерөнхий ассамблейн гишүүдэд нөлөөлөхийг уриалсан захидал бичсэн байна. Тодруулбал, Оросын иргэн Александр Прокопчукийг Интерполын шинэ тэргүүнээр сонгох боломж олгохгүйн тулд нөлөө үзүүлж өгөх хүсэлтийг тэд энэ захидалдаа илэрхийлжээ.
Сенатын гишүүд генерал Александр Прокопчукийг Интерполын шинэ тэргүүнээр сонгохыг буруушааж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн ОХУ улс төрийн өрсөлдөгчдөө, тэрс үзэлтнүүд, сэтгүүлчидтэйгээ тооцоо бодохын тулд байнга Интерполыг буруугаар ашиглаж ирсэн. Тиймээс Ерөнхийлөгч Трамп санал өгөх эрхээ ашиглан үүнийг таслан зогсоох ёстой хэмээн үзэж буйгаа захидалдаа тэмдэглэсэн байна. Интерполын шинэ тэргүүнийг сонгох санал хураалт маргааш Ерөнхий ассамблейн хуралдаан дээр болох юм.
Харин Оросын дотоод хэргийн яамны ажилтан байсан, одоо олон улсын эрүүгийн цагдаагийн газрын дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа Александр Прокопчукыг сонгох магадлал өндөр байгаа тухай Таймс онцлон бичсэнийг олон улсын хэвлэлүүд иш татан дамжуулж байсан. Прокопчук сүүлийн 2 жилийн туршид Интерполын 4 дэд ерөнхийлөгчийн нэгийнх нь албыг хашиж байгаа юм.
| Интерполын тэргүүнээр Оросын иргэнийг сонгохгүй байхыг уриалжээ | ||
| Үзсэн: 610 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.