Орхон аймгийн Баян-Өндөр сум малчдад чиглэсэн хэд хэдэн ажлыг зохион байгуулж буйгийн нэг нь "Багсармал тэжээлийн үйлдвэр" байгуулж буй явдал юм. Газар нутгийн хэмжээгээрээ бага хэмжээтэй тус аймгийн хувьд бэлчээр, тэжээлийн асуудал тулгамдсан асуудал болдог. Тиймээс худалдааны тэжээлээс илүү шим тэжээл өндөртэй, чанартай малын тэжээлийг зах зээлийн үнээс доогуур үнэ ханштайгаар малчдад нийлүүлэх зорилгоор тэжээлийн үйлдвэр ашиглалтад орууллаа.
Мөн малчид өөрсдийнхөө түүхий эдийг, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан тэжээл болгон боловсруулж авах ч бүрэн боломжтой. "Багсармал тэжээлийн үйлдвэр" нь өдөрт 10-15 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд тэжээлийн түүхий эдэд халтар хомоол, аргал, агь, хужир, хивэг, будаа, ногоон тэжээлүүд орох гэнэ.
Тус үйлдвэрлэлийн түүхий эдийг тогтмол ханган нийлүүлэх зорилгоор “Эко Баян-Өндөр” төслийн хүрээнд дөрвөн улирлын хүлэмжийг иргэн З.Хэнзээ, Д.Ёндонжамц нартай хамтран ашиглалтад оруулжээ. Дөрвөн улирлын хүлэмжинд усан суурьтай тариа, овьёос, тэжээлийн ургамлуудыг тариалж байна.
Тэжээлийн ногоон ургамал нь есөн хоногт 15см ургаж, жилдээ 36 удаа ургацаа авах бололцоотой. Үр дүнд жилд га-аас 36 га талбайд тариалсан ургацтай тэнцэх хэмжээний ургац авна.
Өнөөдрийн байдлаар Баян-Өндөр суманд 621, Жаргалант суманд 500 гаруй, Орхон аймгийн хэмжээнд нийт 1200 орчим мал бүхий айл өрх амьдарч байна.
| Орхончууд "Багсармал тэжээлийн үйлдвэр" байгуулжээ | ||
| Үзсэн: 1618 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.