Шууд Chart

Трамп: АНУ цаашид ч Саудын Араб улсын найдвартай түнш байна

2018-11-21 14:28:24

Сэтгүүлч  Жемаль Хашоггийн амь насанд халдсан хэрэгтэй холбоотой асуултуудын хариу  бүрэн тодорхой болоогүй байгаа ч гэсэн  АНУ   Саудын Араб  улсын  найдвартай  түнш нь хэвээр  байхаар  төлөвлөж байна.  өчигдөр  танилцуулсан АНУ  ын Ерөнхийлөгч Трампын  мэдэгдэлд  ийнхүү тэмдэглэсэн  байна. 

Энд мөн  сэтгүүлчийн амь насанд халдсан аймшигт хэрэг гарсан.  Манай улс  ийм хэргийг  зүгээр  өнгөрөөж чадахгүй.  Гэхдээ бид  энэ аллагад холбоотой  хүмүүсийн эсрэг хатуу  хориг арга хэмжээ авсан.  Харин  Саудын  хаан Сальман бен АБдель Азиз Аль Сауд болон угсаа  залгамжлагч хунтайж  Мухаммедв Бен Сальман Аль Сауд нар сэтгүүлчийн аминд  халдах  хэргийг  төлөвлөж  гүйцэтгэх гэж байсан тухай  мэдэж байсан гэдэг  мэдээллийг  эрс няцааж  байгаа. АНУ  ын тусгай албадынхан   бүх баримт мэдээллийг  судалсаар байгаа. гэхдээ  угсаа залгамжлагч хунтайж  энэ хэргийн талаар  мэдэж  байсан  эсэх нь  батлагдаагүй байна.  Магадгүй энэ хэргийн  учрыг  бүрэн  тодруулж  хэзээ ч чадахгүй  байж мэдэх юм. Гэхдээ  бид  Саудын Арабтай харилцах   харилцаагаа үргэлжлүүлэх  болно хэмээн тэрээр  онцлон мэдэгдсэн байлаа. Мөн Трамп Ерөнхийлөгч  Ираний эсрэг тэмцэлд  Саудын Арабын гүйцэтгэж байгаа үүргийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн  байна. 

Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч  Трамп  Конгрессын  гишүүдийн Саудын Арабын эсрэг авах  арга хэмжээг  АНУ-ын  аюулгүй байдлын  баталгаа  болно гэж үзсэн тохиолдолд  судалж үзэхээ  амалсан юм.  Ерөнхийлөгч  Трамп  энэ сарын 20-нд Саудын сэтгүүлчийн амь насыг хороосон хэргийн мөрдөн шалгах ажиллагааны  тайланг хүлээн авч хэн, чухам хэний захиалгаар энэ хэргийг үйлдсэн болохыг  зарлахаа амласан.  Харин түүний  оронд  Ерөнхийлөгчийн  дээрхи мэдэгдлийг хэвлэлийнхэнд тараасан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Трамп: АНУ цаашид ч Саудын Араб улсын найдвартай түнш байна  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй