Хятад Филиппиний харилцааг бүх талын стратегийн хамтын ажиллагааны түвшинд гаргаж харилцан хүндэтгэл, тэгш эрх, харилцан ашгийн үндсэн дээр хөгжүүлэхээр тохиролцсон байна. энэ талаар Хятадын удирдагч Ши Жиньпин Филиппины Ерөнхийлөгч Родриго Дутерта нарын уулзалтаар хэлэлцсэн байна.
Хятадын удирдагч Ши Жиньпин Ази Номхон далайн орнуудаархи айлчлалынхаа хүрээнд Филиппинд төрийн айлчлал хийхээр тус улсын нийслэл хотод өчигдөр хүрэлцэн очсон юм. айлчлалын хүрээнд 2 оны төрийн тэргүүн нарын уулзалт болсон юм. 2 орны удирдагч сүүлийн 2 жилд 6 дахь удаагаа уулзалт хэлэлцээ хйиж 2 орны төдийгүй бүс нутгийн харилцаа хамтын ажиллагааны тухай хөндөн хэлэлцэж байгаа юм. Хятадын удирдагч энэ үеэр 2 орны хувьд цорын ганц зөв шийдвэр бол уламжлалт найрамдалт харилцаан дээрээ үндэслэн найрсаг хөршийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх явдал гэдгийг онцлон мэдэгдсэн байна.
Мөн Хятадын тал бүх салбарт Филиппин улстай хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсний дээр нэг бүс нэг зам санаачлагыг хэрэгжүүлэхэд хамтран гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Филиппины Ерөнхийлөгч Родриго Дутерте Хятадын удирдагчийн хийж байгаа төрийн айлчлал нь 2 талын харилцааны түүхэн шинэ үеийг нээж өгч байгааг онцолсон юм. Түүнчлэн Филиппин Хятад улстай худалдаа, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, эрчим хүч болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө байгааг мэдэгдсэн байна.
| Хятад Филиппин улсууд харилцаагаа стратегийн хамтын ажиллагааны түвшинд гаргана | ||
| Үзсэн: 676 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.