НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш болон Аюулгүйн зөвлөлийн бүх гишүүн орны төлөөлөгчид Афганистаны нийслэл Кабул хотод өчигдөр болсон террорист халдлагыг эрс зэмлэн буруушааж байна. Энгийн иргэдийн эсрэг террорист халдлага үйлдэх нь олон улсын хүмүүнлэгийн эрхийн ноцтой зөрчил. Тиймээс гэм буруутай этгээдэд хатуу хариуцлага тооцохын тулд бүхий л хүчин чармайлт гаргах хэрэгтэй хэмээн уриалсан байна.
Үүний зэрэгцээ Афганистаны засгийн газар болон амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. НҮБ ын аюулгүйн зөвлөлийн гишүүд терроризм нь олон улсын энх тайван аюулгүй байдал ноцтой аюул заналхийлэл учруулж байгааг тэмдэглээд террорист халдлагыг үйлдсэн, зохион байгуулсан, ивээн тэтгэсэн бүх хүмүүст хариуцлага тооцоход улс орон бүрийн хичээл зүтгэл хэрэгтэйг онцолсон байна.
Афганистаны нийслэл Кабул хотын төвд номч Мухаммадын мэндэлсний ойд зориулсан баярын арга хэмжээ болж байх үеэр хүчтэй дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн уршгаар амиа алдсан хүний тоо сүүлийн мэдээгээр 50 гараад байна. Мөн 72 хүн гэмтэж шархадсан мэдээ ирж байна.

| Олон улсын хамтын нийгэмлэг Афганистаны Кабул хотод гарсан халдлагыг эрс зэмлэн буруушааж байна | ||
| Үзсэн: 632 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.