Шууд Chart

“Интерпол”-ын шинэ тэргүүнийг өнөөдөр сонгоно

2018-11-21 14:52:05

Интерполын  тэргүүнийг  сонгох  тус байгууллагын Ерөнхий ассамблейн  чуулган өнөөдөр Дубай хотноо болох гэж байна. Олон улсын эрүүгийн цагдаагийн газрын шинэ тэргүүнд  Оросын иргэн,  тус байгууллагын дэд  ерөнхийлөгчөөр  2016 оноос хойш ажиллаж байгаа Александр Прокопчук,  өмнөд  Солонгосын иргэн , одоо Интерполын  тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа  Ким Чон Ян  нарын  нэр  дэвшиж байгаа юм. 

Тэгвэл өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга  Интерполын тэргүүнээр Өмнөд Солонгосын  төлөөлөгч  сонгогдоосой гэж  хүсч байгаагаа илэрхийлсэн байна.  Тэрээр Интерполын  Ерөнхий ассамблейн чуулган  дээр чухал  сонголт хийгдэх гэж байгааг онцлоод энэ байгууллагын гишүүн улс орнуудад  хандаж  зөв  сонголт хийхийг уриалсан байна.  Майк Помпео АНУ Ким Чон Яныг  энэ байгууллагыг тэргүүлэх  нэр хүндтэй хүн гэж үнэлж байгааг илэрхийлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Интерпол”-ын шинэ тэргүүнийг өнөөдөр сонгоно  
Үзсэн: 895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй