Шууд Chart

Аргентины цагдаагийн 22 мянган ажилтан "Их 20"-ийн дээд уулзалтын аюулгүй байдлыг хангана

2018-11-21 16:01:08

Аргентины  нийслэл  Буйнос Айрос  хотноо ирэх  30 наас  12 дугаар сарын  1 ныг  дуустал  Их Хорийн дээд хэмжээний уулзалт болох гэж байна.  Энэ  үеэр  тус улсын  цагдаагийн  22 мянган ажилтан  дээд уулзалтад оролцогчдын аюулгүй байдлыг хангах юм байна.  Энэ Аргентины  аюулгүй байдлын сайд  Патрисия Буллрич мэдэгдээд байна.

Үүний зэрэгцээ  аюулгүй байдлын яамны  700  ажилтан  аюулгүй байдлын хангахтай холбоотой  ерөнхий асуудлуудыг хариуцан  ажиллах юм байна.  Дээд уулзалтыг аюулгүй тайван  зохион байгуулахад Аргентины эрх баригчид гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгааг тэрээр мөн мэдэгдсэн байна. Мөн Аргентины  засгийн газар даяаршлыг эсэргүүцэгч олон нийтийн байгууллагуудад хандаж нийтийн дэг  журмыг дээд уулзалтын үеэр  зөрчихгүй байхыг хүссэн байна. 

Одоогоор Аргентины аюулгүй байдлын яамд  Буэнос Айрес  хотноо жагсаал цуглаан  зохион байгуулах  2 хүсэлт ирээд байгаа юм байна.   Харин тус улсын тээврийн сайд Гильермо Дьетрич  дээд уулзалтын өдрүүдэд  Хорхе Ньюберигийн нэрэмжит нисэх онгоцны  буудалд  арилжааны нислэгийг хүлээн авахгүй байхаар зохицуулалт хийж байгааг мэдээлсэн. Мөн  бүх галт тэрэгний  хөдөлгөөнийг,  боомт,  метроны  үйл ажиллагааг хаахаар болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аргентины цагдаагийн 22 мянган ажилтан "Их 20"-ийн дээд уулзалтын аюулгүй байдлыг хангана  
Үзсэн: 734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй