Шууд Chart

Шерметьево нисэх буудлын хөөрч буух зурваст нэг хүн онгоцонд дайруулж амиа алджээ

2018-11-21 16:31:53

ОХУ-ын  нийслэл Москва  хотын олон улсын  нисэх онгоцны  буудалд нэг хүн амь насаа алдсан осол гараад байна. Москвагаас Афины чиглэлд нисэхээр  хөөрч буух талбай руу  явж байсан онгоц   хүн дайрсан болох нь  тодорхой болоод байна. Багийнхан Москвагийн цагаар 20 цаг 10 минутад  онгоц  үл  мэдэгдэх  зүйлтэй  мөргөлдсөн тухай анх мэдээлсэн байна.  Үүний дараа  үзлэг  хийхэд   эрэгтэй хүний  цогцсыг хувийн эд зүйлсийнх нь хамтаар илрүүлсэн байна. 

Онгоцонд дайруулж амиа алдсан хүнийг нэр хаягыг олж тогтоон цагдаагийнханд энэ мэдээллийг шилжүүлэн өгсөн байна.  Хүний амь нас эрсэдсэнтэй холбоотойгоор нисэх буудлын хөөрч буух зурвасыг хаасан байна. Үүнтэй холбоотойгоор Шереметьевогоос хөөрөх  ёстой байсан 8 нислэгийг цуцалсан байсан ч одоо энгийн хуваарьтаа шилжсэн байна.  Цагдаа, мөрдөгчид одоо амиа алдсан хүн ямар шалтгаанаар  хөөрч буух  зурваст  байсныг  тодруулахаар ажиллаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шерметьево нисэх буудлын хөөрч буух зурваст нэг хүн онгоцонд дайруулж амиа алджээ  
Үзсэн: 771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй