Шууд Chart

Ерөнхийлөгч Трамп охин Иванкагаа өмгөөллөө

2018-11-21 16:59:45

Трамп  Ерөнхийлөгч  охин Иванка Трампыг  албан захидал харилцаандаа  хувийн и мэйл хаягаа ашигладаг гэсэн  мэдээлэл  Вашингтон  Постод гарсанд  тайлбар мэдэгдэл хийсэн байна. тэрээр   Иванка Трампыг АНУ ын төрийн нарийн бичгийн дарга  байсан  Хиллари Клинтонтой  харьцуулах хэрэггүй.   Иванка  Трампын захидалд  хиллари Клинтоных шиг нууц мэдээлэл  огт  байхгүй хэмээн мэдэгдсэн  байна.

Түүнчлэн  Иванка Трамп  цахим захидлуудаа  устгаагүй.  Харин Хиллари Клинтон  Ерөнхийлөгчийн архивт бүх захидлуудаа  үлдээхгүйн  тулд 33 мянган захидлаа устгасан гэдгийг сануулсан юм. Харин  Америкийн хэвлэлүүд  Иванка Трампыг хувийн шуудан ашиглах журмыг зөрчсөн  төдийгүй ийм  хориг  байдаг тухай  ч мэддэггүй байсныг нь  бичсэн  байна.  2016  оны Ерөнхийлөгчийн  сонгуулийн өмнө  Ардчилсан намаас нэр дэвшиж байсан Хиллари Клинтоныг төрийн  нууц  мэдээлэл бүхий захидлуудыг   хувийн имэйл хаягийг ашиглан  явуулдаг байсан гэх  шуугиан   дэгдсэн. 

Холбооны мөрдөх товчооныхон Хиллари Клинтоны  хувийн цахим  хаягаараа илгээсэн захидлуудын  110  нь  нууц  мэдээлэлтэй байсныг  сүүлд нь тогтоосноо ч   мэдэгдэж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Трамп охин Иванкагаа өмгөөллөө  
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй