Шууд Chart

Хятадад агаарын бохирдолтой тэмцэх ажлаа идэвхжүүлжээ

2018-11-21 17:05:25

Хятадын  зүүн  нутгийн хэд хэдэн мужийн эрх баригчид  агаарын бохирдолтой тэмцэх ажлаа идэвхжүүлсэн  байна.  Нинся Хуэгийн автономит дүүргийн эрх баригчид  цэвэр агаар 2018-2020  үйл  ажиллагааны  хөтөлбөрөө танилцуулсан  байна.   энэ  хөтөлбөрийн дагуу  ирэх  3  жилийн  хугацаанд агаар ихээр  бохирдуулагч  үйлдвэр  аж ахуйн  1900 газрыг нүүлгэх,  хаах,   шинэчлэх арга хэмжээ авахаар  төлөвлөсөн байна.

Нийтдээ 1089  үйлдвэрийг хааж, нүүлгэн шилжүүлэх бол 816 ийнх нь үйл ажиллагааг байгаль ээлтэй  болох  хүртэл нь  түр хаахаар  болж  байна. Нүүрсээр баян  Шаньси мужид  мөн агаарын чанарыг  сайжруулахын тулд   энэ оны  эцэс гэхэд агаар ихээр бохирдуулагч  утаа  ялгаруулдаг нүүрсний зуухууд,   үйлдвэрүүдийг хаах  тогтоол гаргасан  байна.  Хэнань мужийн  Чжэнжоу  хотын   засгийн газар  мөн   ирэх  21 ны өдрөөс 2019 оны  1 сарын 1 хүртэл  хотын  автомашины  тоог  2 дахин багасгах  тогтоол гаргасан байна. өөрөөр хэлбэл  автомашинуудыг улсын дугаарынх нь тэгш сондгойгоор ялган  хөдөлгөөнд оруулахаар  болсон байна. 

Гэхдээ энэ хоригт  цэрэг, цагдаа, гал сөнөөгчдийн болон инженерийн,  аврах албаны,  сургуулийн  машинууд хамаарахгүй юм  байна. Мөн такси,   цахилгаан хөдөлгүүртэй машинуудыг ч  хязгаарлахгүй  юм байна. Өөр нэг жишээ  нь  Хятадын боомт хот Даляньд  2020 он гэхэд  нийтийн тээврийн   хэрэгслүүдийн ихэнхийг   шинэчилж байгальд ээлтэй шинэ   цэвэр  хөдөлгүүртэй   болгох зорилт тавьсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадад агаарын бохирдолтой тэмцэх ажлаа идэвхжүүлжээ  
Үзсэн: 568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй