Монгол Улсын Засгын газар, Дэлхийн банкнаас хамтран хэрэгжүүлж байгаа “Ухаалаг Засаг” төслийн хүрээнд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын баримт бичгийг цахимжуулах ажлыг Архангай аймагт энэ онд хийж дуусгалаа.
Тус аймгийн улсын бүртгэлийн хэлтэсээс эд хөрөнгийн бүртгэлийн 18098 ширхэг хувийн хэрэг материал буюу 503487 ширхэг хуудас цаасан нотлох баримтыг цахимуулан, бүртгэлийн үйлчилгээг онлайн горимд бүрэн шилжүүлсэн байна.
Архивын цаасан баримтыг цахимжуулж нэгдсэн мэдээллийн систем бий болсоноор эх нотлох баримтын хадгалалт хамгаалалт сайжрахын зэрэгцээ эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ иргэдэд зардал багатай хүртээмжтэй хүрэх боломж нэмэгджээ.
Ийнхүү цахим болсноор иргэд эд хөрөнгийн хоёр төрлийн лавлагааг ТҮЦ машинаас авахаас гадна Монгол орны аль ч өнцөгөөс өөрийн эд хөрөнгийн мэдээллийг бүрэн авах боломжтой болов.
| Эд хөрөнгийн бүртгэлийн хоёр төрлийн лавлагааг ТҮЦ машинаас авдаг боллоо | ||
| Үзсэн: 545 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.