Шууд Chart

50 гаруй байгууллага 1,4 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна

2018-11-23 11:23:22

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн нийгмийн даатгалын хэлтэст шимтгэл төлдөг 50 гаруй байгууллагын шимтгэлийн өр нийт 1,4 тэрбум төгрөгт хүрчээ. Иймд дээрх шимтгэлийн авлагыг барагдуулах сарын аяныг нийгмийн даатгалын хэлтсээс нэг сарын хугацаанд эхлүүллээ.

Дорноговь аймгийн нийгмийн даатгалын хэлтэст 640 гаруй аж ахуй нэгж  17800 гаруй ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг. Гэвч ажил олгогчид хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагчаас тооцон суутгадаг боловч шимтгэлийн төлбөрөө санд төвлөрүүлэхгүй байгаагаас өр үүсэх асуудал гарч байна. Өнөөдрийн байдлаар 240 гаруй аж ахуй нэгж 2,4 тэрбумын нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна.   

Иймээс Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх, шимтгэлийн хуримтлагдсан авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор НДШ-ийн авлага барагдуулах сарын аяныг эхлүүлж байна. Энэ аяны хүрээнд Дорноговь аймгийн нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй хамгийн их авлагатай 50 ажил олгогчийн шимтгэлийг барагдуулах, баталгаажуулах арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байгаа юм байна. Эдгээр 50 аж ахуй нэгжид 2959 ажилтан ажилладаг бөгөөд нийгмийн бусад үйлчилгээг авахад хүндрэл учирч байгаа юм. Тодруулбал:Даатгуулагчдын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр баталгаажигдахгүй, тэтгэвэр тэтгэмж тогтоон авах эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрх үүсэхгүй даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.

НДШ-ийн авлага барагдуулах аян 12-р сарын 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд ажил олгогчтой уулзалт зохион байгуулж авлага барагдуулах арга хэмжээг авч ажиллах юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

50 гаруй байгууллага 1,4 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна  
Үзсэн: 910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй