Шууд Chart

Хүний биеийн бүтцийг бүхэлд нь 3 хэмжээст дүрслэлтэй авах чадалтай скайнер бүтээгджээ

2018-11-23 13:33:27

Калифорнийн их сургууль хятадын United Imaging Healthcare нэртэй технологийн компанитай хамтарч хэдхэн сек дотор хүний биеийн бүхий л бүтцийг 3 хэмжээст дүрслэлтэй зураглалаар авах чадалтай скайнер бүхий төхөөрөмжийг зохион бүтээсэн байна. Энэ нь технологийн гэлтгүй, анагаах ухаан, шинжлэх ухааны салбарт томоохон шинэ нээлт болж дэлхийн эрдэмтдийн анхаарлыг ихээр татсан юм.

Эрдэм судлаачид болон технологийн хөгжүүлэгчид сүүлийн 7 жилийн турш энэ “Explorer” нэртэй төхөөрөмжийг бүтээх ажилд хамтарчээ. Энэ төхөөрөмж хүний биеийг нэвт скайнердаж харах зориулалтаар өөртөө 2 төрлийн технологийг хослуулан шингээсэн. Эхнийх нь компьютерийн технологи бол нөгөөх нь позитрон ялгаруулалт буюу томографийн технологи юм байна. энэ төхөөрөмж хүний биеийн бүтцийг скайнердан зураглалаа гаргахдаа 20-30 сек хугацаа зарцуулдаг, үүнийхээ дараагаар 12,5 минутын хугацаанд эерэг ялгаралын томографын мэдээллийг боловсруулан гаргадаг гэжээ. Эксплорэр төхөөрөмжийн цацрагийн тунг 4 дахин бууруулсан юм байна. бие эрхтний гурван хэмжээст дүрс авахаас гадна сканер нь биеийн доторх буюу судсан дахь эмийн найрлага, хөдөлгөөнийг хянах боломжтой байдаг хэмээн онцолжээ.

Энэхүү гайхалтай шинэ нээлт хийж чадсан төхөөрөмжийг маргааш Хойд Америкийн Радиологийн Нийгэмлэгийн хурлын үеэр танилцуулах юм байна. Харин эмнэлэгт ирэх оны зун гэхэд нэвтрүүлнэ гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүний биеийн бүтцийг бүхэлд нь 3 хэмжээст дүрслэлтэй авах чадалтай скайнер бүтээгджээ  
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй