Шууд Chart

3D Принтерээр хэвлэгдсэн дэлхийн анхны цахилгаан мотоцикл

2018-11-23 14:00:28

Ирээдүйд үйлдвэрлэлийн салбар 3D хэвлэгч төхөөрөмжийн технологид бүрэн автана. Одооноос бүхий л төрлийн эд зүйлс, машин механизм болон тоног төхөөрөмжийг хэвлэн гаргадаг болж. Саяхан 3D хэвлэгч принтерээр дэлхийн хамгийн анхны цахилгаан мотоциклын бүхэлд нь хэвлэн гарган авч танилцуулсан байна. Ирээдүй цагийн тээврийн хэрэгслийн шийдлийг харуулсан энэ мотоциклоо “Nera” гэж нэрлэжээ.

NOWlab” гэх лабораторийн мэргэжилтнүүд дэлхийн анхны хэвлэгдсэн мотоциклийг бүтээсэн юм. Ингэхдээ цахилгаан хөдөлгүүртэй мотоциклийн их биеийн эд ангийг үндсэн 15 хэсэгт хуваан тус бүрд нь хэвлэн гаргаж авсан байна. Цахилгаан хөдөлгүүр, гэрэлтүүлэгч болон тэжээл хуримтлуулагч батарейнаас бусад бүгдийг нь хэвлэсэн юм. Компьютер графикийн аргаар ерөнхий хэлбэр загварыг нь зохион гаргасан тул энэ тал дээр илүү том шинэ боломж гарч ирж байгаа давуу талтай. “Nera” мотоциклийн дизайны ерөнхий гүйцэтгэгчээр NOWlab лабораторийн мэргэжилтэн Марко Матио Кристофор, Максимилиан Седлак гэх эрхмүүд ажиллажээ. Мотоциклийн урт нь 190 см, өргөн нь 55 см бол өндөр нь 90 см хэмжээтэй юм байна. Үүнийг 3D хэвлэгч технологийн Bigrep компанийн ProHT, ProFLEX, PETH, PLA гэх технологийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар бүтээсэн.

Энэхүү шинэ үеийн гайхалтай мотоциклд амортизатор гэдэг зүйл байхгүй. Оронд нь дугуй болон их биеийг холбогч тусгай элементийг ашигласан. Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү шинэчлэлийн ач холбогдлын хувьд эргэлзээтэй хэвээр байна. “Нера” бол зөвхөн загвар зохион бүтээгчийн концепц загвар учраас үзүүлэлт, дамжуулалт, хурд болон бусад онцлог шинж тэмдгүүдийн тухай ямар ч мэдээлэл тодорхойгүй юм байна.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

3D Принтерээр хэвлэгдсэн дэлхийн анхны цахилгаан мотоцикл  
Үзсэн: 2259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй