Шууд Chart

Трамп, Си Жиньпин нар БНАСАУ болон Тайванийн асуудал хэлэлцжээ

2018-12-04 12:29:47

БНХАУ-ын дарга Си Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар Буэнос-айрест болсон “Их 20”-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Тайванийн эргэн тойрны асуудал, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох асуудал хэлэлцжээ. Хятадын гадаад хэргийн сайд Ван И энэ тухай мэдээлж байна.

“Уулзалтын явцад Тайванийн асуудлаарх Хятад улсын байр суурийг илтгэхэд Америкийн тал цаашид ч “Нэг Хятадын” зарчмыг үргэлжлүүлнэ гэдгээ амлалаа, мөн удирдагчид Солонгосын хойгийн байдлыг хэлэлцэж, санал солилцсон бөгөөд Бээжин БНАСАУ болон АНУ хооронд дээд түвшний уулзалтыг үргэлжлүүлэн  хийхийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн” гэж сайд хэллээ. Түүний хэлснээр, Хятад улс Пхеньян, Вашингтон хооронд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх харилцан яриа амжилттай үргэлжлэн гэдгийг маш ихээр сонирхож байгаа юм байна.

Үүний хариуд ноён Трамп Хятад улсын хүч чармайлтад сэтгэл өндөр байгаагаа тэмдэглэж, зарим нэг тодорхой асуудалд орон хооронд харилцан ойлголцол байгааг онцолжээ. Мөн хоёр удирдагч хар тамхитай тэмцэх тал дээр хоёр орны хууль сахиулах байгууллага хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө гэдгээ илэрхийллээ. Хятад улсын энэ чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зөвхөн дэлхийн хамтын нийгэмлэг гэлтгүй мөн АНУ-ын зүгээс ч дэмжлэг авч байгааг Ван И цохон тэмдэглэж байна. Тайвантай холбоотой асуудалд АНУ аль болох олон улсын хууль эрх зүйг, хэм хэмжээг дагаж мөрдвөл Хятад улс талархана гэдгийг Си Жиньпин дарга онцолсон байна.

Хоёр удирдагч боломжтой үедээ харилцан айлчилна гэдгээ илэрхийлжээ. Ерөнхийлөгч Трамп Си Жиньпинтэй хийсэн уулзалтыг маш сайн, үр дүнтэй гэж үнэлсэн байна.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Трамп, Си Жиньпин нар БНАСАУ болон Тайванийн асуудал хэлэлцжээ  
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй