“Ром “Их 20”-ыг даргалах ээлжээ солихыг зөвшөөрсөнд Нью-Дели маш их талархаж байна, ингэснээр Энэтхэг улс 2021 биш 2022 онд тусгаар тогтнолынхоо 75 жилийн ойг тэмдэглэх үеэр “Их 20”-ыг даргалах боллоо” гэж Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Буэнос-айрес хотод “Их 20-ын уулзалтын хаалтын арга хэмжээний үеэр мэдэгдлээ.
Бидэнд ийм боломж олгож, 2022 онд "Их 20"-ыг даргалах болгосонд Итали улсад талархаж байна” гэж Моди мэдэгджээ. “2022 онд Энэтхэг улс тусгаар тогтнолынхоо 75 жилийн ойг тэмдэглэнэ, энэ онцгой жил Энэтхэг улс “Их 20”-ын уулзалтыг хүлээн авч, “Их 20”-ын индэр дээрээс дэлхий дахинд баярын мэнд дэвшүүлэх болно, дэлхийн хурдацтай өсөн хөгжиж байгаа Энэтхэг улсад хүрэлцэн ирээрэй, Энэтхэг улсын эртний түүх соёлтой танилцаарай, Энэтхэгчүүдийн зочломтгой занг таалаарай” гэж Энэтхэгийн ерөнхий сайд нэмж хэллээ.
Италийн ерөнхий сайд Жузеппэ Контэ Энэтхэг улс “Их 20”-ын уулзалтыг улс орныхоо тусгаар тогтнолын баяртай хамтатгах гэж байна гэдгийг ойлгомогцоо Энэтхэгийн талын хүсэлтийг хүлээн авч зөвшөөрсөн байна.
| Энэтхэг улс 2022 онд “Их 20”-ыг даргална | ||
| Үзсэн: 1102 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.