Шууд Chart

Азийн хөрөнгийн биржүүдийн индекс өсөлттэй гарч байна

2018-12-04 12:39:48

Өнөө өглөөнөөс Ази Номхон далайн  хөрөнгийн биржүүдийн гол гол индексүүд өсөлттэй гарч эхэлсэн байна.  Тухайлбал Хонконгийн Хансенг Шанхайн композит индексүүдийн нээлтийн ханшны  өсөлт  2 хувьд  хүрсэн байна.  Мөн  Японы Никкей индекс 225 нэгжээр буюу  1 хувиар өссөн  байна.  Үүнийг Аргентины  Буэнес Айрес хотод болсон Их хорийн дээд хэмжээний  уулзалтын үеэр АНУ, БНХАУ ын удирдагчдын уулзалт  үр дүнтэй өндөрлөсөнтэй холбон тайлбарлаж байна.

Тодруулбал  Дональд Трамп Ши Жиньпин нар  2 орны худалдааны  тэнцвэртэй бус байдлыг  арилгахаар  тохиролцсон  байна.  Хятадын тал АНУ-аас  хөдөө аж ахуй болон бусад салбарын бараа бүтээгдэхүүний  импортоо  нэмэгдүүлэхийг амласан байна. Үүний хариуд Трамп Ерөнхийлөгч ирэх оны нэгний өдрөөс  Хятадын бараа бүтээгдэхүүнд  10-25 хувийн  импортын гаалийн татвар ногдуулахаар төлөвлөж байсныгаа  цуцлах  амлалт өгсөн байна. Гэхдээ 2 тал 90 хоногийн дотор  тодорхой хүрээний асуудлуудаар гэрээ байгуулахаар  болсон  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Азийн хөрөнгийн биржүүдийн индекс өсөлттэй гарч байна  
Үзсэн: 1143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй