Япон, Уругвай улсууд харилцан үхрийн мах импортлох тохиролцоонд хүрсэн байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Өмнөд Америкийн тус улсад айлчлахдаа Ерөнхийлөгч Табаре Вазкуэзтэй уулзалт хэлэлцээ хийсэн байна. Хоёр улсын төр засгийн тэргүүн нар уулзалтынхаа дараа хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Энэ үеэр Япон улс Уругвайн үхрийн махны импортод хориг тавьсныгаа цуцлах болсныг мэдээлсэн юм.
Харин Уругвай улс ч Японы вагиу үхрийн махны импортлохыг зөвшөөрөх болсон байна. Уругвай улсад шүлхий өвчин гарсантай холбоотойгоор 2000 оны 10-р сараас тус улсаас үхрийн мах импортлохыг хориглосон юм. Үүний зэрэгцээ 2 улсын удирдагч Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол шийдвэрүүдийг дагаж мөрдөхөө баталцгаасан байна.
Японы Ерөнхий сайд ийнхүү анх удаагаа Уругвай улсад айлчиллаа. Уругвайн Ерөнхийлөгч 2 орны харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх тохиролцоонд хүрснийг мэдэгдсэн юм.
| Япон, Уругвай улсууд үхрийн мах экспортолно | ||
| Үзсэн: 878 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.