Шууд Chart

Испанийн эрх баригч нам орон нутгийн сонгуульд ялалт байгууллаа

2018-12-04 12:54:07

Испанийн эрх  баригч Социалист намынхан автономит бүс нутаг АН далузид  болсон  парламентын сонгуулийн дүнгээр  ялалт байгуулсан байна. Гэхдээ  энэ удаад эрх баригч намынхан  орон нутгийн парламентын  109 суудлаас  33-ийг нь  л авахаар болсонтой холбоотойгоор амжилт муутай оролцлоо гэж дүгнэж байна.  Зүүний тус хүчнийхэн энэ  бүс нутагт  сүүлийн  30  жил  ноёрхож  ирсэн юм. Сонгуулийн урьдчилсан дүнгээр  Консерватив Ардын нам  26  суудал авч  2-рт бичигдэхээр болж байна. 

Харин  барууны төв  популист Иргэд  намынхан  21 суудал  авч  3 рт бичигдээд  байна. Харин  барууны  Вокс намынхан   12 суудал  авахаар  болсныг  Ерөнхий сайд  Педро Санчесийн засгийн газарт өгсөн  дүн  хэмээн ажиглагчид тодорхойлж байна. 

Тодруулбал, Каталонийн  тусгаар тогтнолоо зарлагчдын эсрэг  хэт зөөлөн  бодлого  явуулсан хэмээн  Вокс  намынхан сонгуулийн өмнө  шүүмжилж байсантай Андалузийн сонгогчид  санал нийлснийг үр дүн нь харуулж байна.  Энэ сонгуулийн дүнг  Испанийн Ерөнхий сайд  Санчесийн засгийн газарт  өгч буй  эхний үнэлгээ ч гэж тодорхойлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Испанийн эрх баригч нам орон нутгийн сонгуульд ялалт байгууллаа  
Үзсэн: 700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй