Шууд Chart

Баянцогт сумын спорт заалны барилгын ажил 80 гаруй хувьтай байна

2018-12-04 13:25:18

Төв аймгийн Баянцогт сумын түүхт 90 жилийн ой ирэх 2019 онд тохионо. Түүхт ойгоо угтаж олон бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөсөн талаараа сумын удирдлдагууд ярьж байна.

Үүний нэг нь хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд тус дэм болох үүднээс спорт заалыг барьж эхэлсэн байна. Сумын иргэд бид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж чадвал ажлын бүтээмж нэмэгдэнэ. Малчид ч гэсэн зав гаргаж спорт зааландаа  ирэх сонирхол өндөр байгаа юм. Тиймээс энэхүү бүтээн байгуулалтын ажил цаг үеэ олж баригдаж байгаа гэдгийг тодотгож байсан юм.

Мөн ирэх онд Баянцогт сумыг төвлөрсөн халаалттай болгох асуудал яригдаж байна.   Одоогоор төслийн ажил хийгдэж байгаа юм. Төсөв хөрөнгө нь шийдэгдвэл ирэх хавраас төвлөрсөн халаалтын асуудлыг шийдэж айл өрхийг тохилог дулаан орон сууцаар хангах ажлыг эхлүүлнэ гэдгээ албаныхан онцоллоо.     

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Баянцогт сумын спорт заалны барилгын ажил 80 гаруй хувьтай байна   
Үзсэн: 1622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй