Шууд Chart

Байгаль хамгаалагч байгууллагын идэвхтнүүдийг Словакт баривчилжээ

2018-12-05 12:34:10

Олон улсын байгаль экологийг хамгаалагч  Гринпийсийнхэн  Словакт  тус  байгууллагын ажилтнуудыг  баривчилж хорьсныг буруушаан  нэн даруй  суллахыг шаардсан  байна.

Харин  Словакийн  төв нутгийн  Прьевизда хотын шүүх  олон улсын экологийн байгууллагын 12 жилтныг  нүүрсний  Новаки уурхайн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан хийсэн хэргээр баривчлах шийдвэр гаргасан  байна.  Словакт  саатуулагдсан иргэд нь Чех, Финланд, Бельгийн иргэд байгаа юм байна.  Словакийн хууль сахиулагчид  тэднийг  хариуцлагаас мултарч  тус улсын нутаг дэвсгэрийг  орхин явж болзошгүй хэмээн үзсэн  байна.  өнгөрсөн  11-р сарынг 28-ны  өдөр Гринпийсийн  идэвхтэнүүд  Словакийн Новаки  уурхайн  ашиглалтын  цамхаг  дээр авиран гарч  тэнд  нүүрс болон уурхайн  үйл ажиллагаа  байгаль орчинд  сөргөөр нөлөөлж байгааг  баталсан  уриа лоозон   өлгөсөн  юм байна.  Харин  Словакийн шүүх   тэдний энэ  эсэргүүцлийн ажиллагаа  гүнд  байгаа  уурхайчдын  амь насанд аюул учруулахаар байсан гэж дүгнэжээ.

Тодруулбал, тэдний  авирсан цамхаг  нурах аюул эрсдэл байсан гэж үзсэн  байна. Гринписийн идэвхтэнүүдийг дэмжихээр Словакт Европын   холбооны орнуудын байгаль экологийг хамгаалагчид мөн ирцгээсэн  байлаа. Словакийн сөрөг хүчнийхэн  мөн Гринпийсийн идэвхтэнүүдийг баривчлан хорьсныг буруушааж байгаагаа илэрхийлсэн  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Байгаль хамгаалагч байгууллагын идэвхтнүүдийг Словакт баривчилжээ  
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй