Шууд Chart

Гүржийн шинэ ерөнхийлөгчийг эсэргүүцэгчдийн жагсаал Тбилиси хотноо боллоо

2018-12-05 12:40:18

Гүржийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж  ялагдсан Григола Вашадзегийн  намын гишүүд дэмжигчид өчигдөр  нийслэл хотын төв талбайд  жагсан сонгуулийн дүнтэй санал  нийлэхгүй байгаагаа илэрхийлэн жагссан байна. Тэд засгийн газарт хандаж  яриа хэлэлцээ хийх,  парламентын ээлжит бус сонгууль зарлах  ажлын хэсэг байгуулахыг  шаардсан байна.  

Эсэргүүцлийн  жагсаалд Үндэсний нэгдсэн хөдөлгөөн  намыг үүсгэн байгуулагч,  тус улсын экс Ерөнхийлөгч Михаил Саакашвили  Скайп сүлжээгээр   нэгдэж байгаагаа илэрхийлж оролцсон  байна.  Григорий  Вашадзе   Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга бус болсон. Олон будлиан  луйвар гарсныг олон улсын ажиглагчид ч баталж байгааг мэдэгдсэн юм. Мөн  Гүржийн үндсэн хууль  бусад хуулийн  хүрээнд  эсэргүүцлээ илэрхийлж  байгаагаа баталж байлаа. 

Тус улсын сонгуулийн төв  хорооны мэдээгээр Григори Вашадзегийн өрсөлдөгч, эрх баригч намын  дэмжлэг авсан, бие даагч  Саломе Зурабишвили 59,52 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Ингэснээр тэрээр Гүржийн анхны  эмэгтэй Ерөнхийлөгч  болоод байгаа билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гүржийн шинэ ерөнхийлөгчийг эсэргүүцэгчдийн жагсаал Тбилиси хотноо боллоо  
Үзсэн: 897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй