Польшийн Катовице хотод уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ ын олон улсын бага хурал эхлээд байна. Энэ бага хуралд дэлхийн 200 гаруй орны 30 мянган төлөөлөгч оролцож байгаа юм байна.
Энэ удаагийн олон улсын бага хурал Хараас ногоон руу уриатайгаар зохион байгуулагдаж байна. Байгаль орчныг бохирдуулж байгаагийн эсрэг экологийн ногоон технологид шилжихийг бэлэгдэн ийм уриа лоозон дэвшүүлсэн байна.Олон улсын бага хурлын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ ын КОП-24 конвенцыг хэлэлцэх юм. Мөн Киотогийн протокол болон Парисын уур амьсгалын хэлэлцээрт гарын үсэг зурсан орнуудын уулзалт болох юм байна. Катовицийн олон улсын бага хурлаар Парисын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хэлэлцээрийн тухай онцлон хэлэлцэж бйагаа юм. АНУ ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ хэлэлцээрээс улс орноо мэдэгдсэн учир цаашид авах арга хэмжээгээ ийнхүү хэлэлцэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай олон улсын энэ бага хурлын хүндэт зочноор экологи, байгаль хамгааллын асуудалд сүүлийн жилүүдэд дуу хоолойгоо түлхүү хүргэх болсон Холливудын жүжигчин Леонардо Де Каприо оролцож байгаа юм байа.
Европын холбооны төлөөлөгчид энэ бага хуралд Парисын уур амьсгалын өөрчлөлтийн тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг нэн даруй батлах уриалгатайгаар ирсэн байна. Энэ тухай Австрийн төлөөлөгчдийн тэргүүн Хельмут Хоецкий мэдэгдсэн байна.
Харин НҮБ-ын Ерөнхий нрийн бичгийнг дарга Антониу Гутерреш энэ бага хурлын эхлэхийн өмнө мэдэгдэхдээ Парисын хэлэлцээрээс өөр баримт бичгийн тухай яриа байж болохгүй. Энэ хэлэлцээрээ хэрэгжүүлэхэд л одооо анхаарах шаардлагатай байгааг тэмдэглэн хэлсэн юм.
| Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурал эхэллээ | ||
| Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.