Шууд Chart

Крьм, Донбассын нутаг руу гадаадын сэтгүүлчдыг оруулахыг хоригложээ

2018-12-05 12:57:01

Украины эрх баригчид Крым болон Украины зүүн нутаг Донбасс руу гадны  сэтгүүлчдийг  оруулахыг хориглосон байна. Энэ тухай Украины  мэдээллийн  бодлогын сайдын орлогч Эмине Жапарова мэдээлсэн юм.

Олон улсын сэтгүүлчдийг  Украины эзлэгдсэн  газар нутаг руу нэвтрүүлэхийг хориглосон   шийдвэр  гэж  тусдаа гараагүй.  Гадаадын  иргэд гэдэг  ангилалд л оруулсан байсан.  Сэтгүүлчдийн тухайд  эзлэгдсэн газар нутаг руу нэвтрэх эрхийг  тусгайлан олгож байсан.  Харин  дайны  байдал  зарласан  30 хоногийн хугацаанд  ийнхүү гадаадын  сэтгүүлчдийг  Крым  Донбасст  нэвтрүүлэхгүй шинэ журам гарч байгааг  тэрээр тайлбарласан  байна. Энэ нь  Украинд болж байгаа үйл  явдлуудыг мэдээлж  дамжуулах  үйл  хэрэгт нь  саад учруулахгүй байх гэж найдаж байгаагаа ч илэрхийлсэн байна. Украины  эрх баригчдын шийдвэрээр  тус улсын  нийт 10 муж, газар нутагт өнгөрсөн  сарын 28 наас эхлэн дайны байдал  зарласан.  Энэ дагуу  Украины зүүн нутагт дангаар тусгаар тогтнолоо зарласан Донецк, Луганскийн бүгд найрамдах улсууд руу гадаадын иргэдийг  нэвтрүүлэхийг хориглосон юм.

Мөн Украин өнгөрсөн баасан гаригаас эхлэн 16-60 настай Оросын иргэн, эрэгтэйчүүдийг өөрийн нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Крьм, Донбассын нутаг руу гадаадын сэтгүүлчдыг оруулахыг хоригложээ  
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй