Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ерөнхий сайд Эдуард Филиппид шатахуун бензиний үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсч байгаа улс төрийн намууд болон шар хантаазтангуудын төлөөлөгчидтэй уулзалт хэлэлцээ хийхийг хүссэн байна.
Францын Ерөнхийлөгч өчигдөр Элисейн ордонд сайд нарын танхимын гишүүдтэй хуралдаж үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. энэ үеэрээ дотоод хэргийн сайд Кристоф Кастанерийг шар хантаазтангуудын эсэргүүцлийн жагсаалын үеэр гарсан нөхцөл байдал дүгнэлт хийж, хууль сахиулах байгууллагынхан цаашид ийм нөхцөлд хэрхэн ажиллахаа боловсруулах хэрэгтэйг үүрэг болгосон байна. Францад өнгөрсөн 11 р сарын 17 ноос эхлэн шатахуун бензиний үнийг эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан болж байгаа юм.
Өнгөрсөн бямба гаригт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр үймээн гарч цагдаа нар 372 хүнийг саатуулан хорьсон юм. Францын хууль зүйн сайд Николь Беллубе саатуулагдсан хүмүүсийн 200 орчных нь хэргийг шүүхэд шилжүүлэх болно гэдгийг мөн мэдэгдсэн. Эсэргүүцлийн жагсаалыг үймээн эмх замбараагүй байдалд хүргэн эрүүгийн хэрэг үйлдсэн хүмүүст хатуу хариуцлага тооцох болно гэдгээ тэрээр анхааруулсан байна.
| Францын Ерөнхий сайд ”шар хантаазтан”-гуудын төлөөлөгчидтэй уулзана | ||
| Үзсэн: 1017 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.