Дэлхийн томоохон гүрнүүд цаг уурын өөрчлөлтийн асуудлаар гол төлөв сэдэв хөндөн ярилцаж байна. Учир нь байгаль эх дэлхий маань өмнөх жилүүдтэй харьцуулахад улам дулаарч байгаа нь цаашид хэт халалт үүсэх нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм. Энэ нь ирээдүйд эрчим хүчний зарцуулалт ихтэй хөргөлтийн системийн хэрэглээ улам нэмэгдэхийг илтгэж байгаа гэж эрдэмтэд онцоллоо. Үүний эсрэг тэмцэх олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тэгвэл энэ асуудлыг “Global Cooling Prize” шагнал шийдэж болох нэг гарц нь гэж харж байгаа юм. Тодруулбал, Британийн нэрт бизнес эрхлэгч Ричард Брэнсон 3 сая ам.долларын санхүүжилт олгох эрчим хүчний асар бага хэмнэлттэй шинэ үеийн хөргөлтийн технологийг бий болгох тендерийг зарласан байна.
Одоогийн байдлаар манай гариг дээр ойролцоогоор 1,2 тэрбум гаруй /кондишн/ буюу хөргөлтийн төхөөрөмж байна. Гэхдээ 7 тэрбум гаруй хүн амтай дэлхийн оршин суугчид 1,2 тэрбум гаруй хөргөлтийн төхөөрөмжийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ердөө 14 хувийг л идэвхтэй ашигладаг гэжээ. Үлдсэн нь хуучин загварын буюу эрчим хүч их зарцуулдаг хөргөлтийн системийг ихэвчлэн ашигладаг байна. Судалгаанаас авч үзэхэд дэлхийн дулааралтай холбогдуулан хөргөлтийн төхөөрөмж хэрэглэгчдийн тоо 2050 он гэхэд 3,3 тэрбумд хүрэх тооцоо гарчээ. Энэ нь эрчим хүчний хэрэглээ, зарцуулалт төдий чинээ ихэснэ гэсэн үг юм. “Global Cooling Prize” нэрийн дор явагдах тендер энэ асуудлыг шийдэх тэр олон боломжуудын нэг гэж үзэж байна. Дэлхийн аль ч өнцөг булан оршин суудаг зохион бүтээгчид болон шинийг санаачлагчид энэ уралдаанд оролцох боломжтой. Энэ шинийг санаачлагчдыг өрсөлдүүлэх уралдаан бүхий тендерийг Их Британийн нэртэй бизнес эрхлэгч, “Virgin Group” корпорацыг үүсгэн байгуулагч Ричард Чарльз Николас Брэнсон Энэтхэгийн засгийн газрын болон бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж байгаа юм байна. Хамгийн шилдэг төсөл хөтөлбөрийг ирүүлэгч оролцогчогчид 3 сая ам.долларын хэмжээтэй санхүүжилт авах шагнал хүртэнэ. Тендерт оролцогчдод тавигдах шаардлага бол, байгаль дэлхийд хор хөнөөлгүй, эрчим хүчний асар их хэмнэлттэй, агаарын урсгалыг ашигласан хөргөлтийн системийг бүтээх гэжээ. Түүнчлэн шинэ бүтээл одоо зах зээлд борлуулагдаж байгаа кондишнээс ихдээ л гэхэд 2 дахин үнэтэй үнэ ханштай байх ёстой гэжээ. 2-оос илүү 3 дахин үнэтэй байж болохгүй. Хүчин чадлын үзүүлэлтийн хувьд гэвэл 700 ваттаас илүүгүй хүчтэй, өдөрт 14 литрээс илүүгүй усны хэрэглээтэй байх шаардлагатай юм байна. Тендерт оролцогчдын бүтээл, шинэ санааг энэ оны 11-р сараас ирэх оны 6-р сар хүртэл бүртгэн хүлээж авах юм байна.
Харин 8-р сараас шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулж эхэлнэ. Төсөлд шалгарсан шилдэг 10 бүтээлийн эздэд тус бүр 200 мянган ам.долларын санхүүжилтийг бүтээлээ 2019 оны 11-р сард үйлдвэрлэн бэлэн болгон гаргахад зориулан өгнө. Харин төслийн ялагч 2020 оны 11-р сараас 12-р сарын хооронд шалгарч 1 сая ам.долларын эзэн болох юм байна.
| Эрчим хүчний хэмнэлттэй шинэ үеийн хөргөлтийн технологийг бий болгох тендер зарлагджээ | ||
| Үзсэн: 586 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.