Шууд Chart

Хөл дулаацуулагч “Beautitec” ухаалаг төхөөрөмж

2018-12-08 13:00:00

Ухаалаг гар утас үйлдвэрлэгч Хятадын Шиаоми бренд технологийн зах зээлд олон зүйлийн шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн нэвтрүүлсээр байна. Энэ удаад тус компани “Beautitec” /Бюритэк/ нэртэй хөл дулаацуулагч ухаалаг төхөөрөмж бүтээн танилцуулжээ.

Хятадын Шиаоми корпораци шинэ бренд бүтээгдэхүүний ухаалаг технологийн аргаар бүтээсэн. Гадна талаасаа үзэгдэх байдал нь цэвэрхэн, өнгөлөг хийц загвартай. Зах зээлд ердөө 60 ам.долларын үнэтэй худалдаална гэж мэдээлсэн. Цагаан өнгөтэй, хөлөө оруулах зориулалтын арк хэлбэрийн зайг гаргаж өгсөн. Шиаоми корпораци энэ бүтээгдэхүүнээ Японы 83Design студийн брендээр захиалан хийлгүүлжээ. Анх 2016 онд ухаалаг халаагуурын эхний загвараа танилцуулж байсан юм байна. Сүүлд шинээр сайжруулан бүтээсэн хөл дулаацуулагч ухаалаг төхөөрөмж нь хөлийг эргэн тойронд нь жигд халуунаар дулаацуулах системээр хангагдаж өгсөн. Дээд тал нь нэмэх 42 хэмийн халууныг гаргах боломжтой. Дотор хэсэгт нь халаалтын керамик элементийн систем суурилагдсан.

Хөл дулаацуулагчаа асаалттай нь орхидог мартамхай хэрэглэгчиддээ зориулж автоматаар унтардаг системтэй. Энэ нь тасралтгүй 8 цагийн турш ажилласны дараагаар идэвхиждэг. Түүнчлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зориулалтын хамгаалалттай. Одоогоор Хятадын дотоодын зах зээлд онлайн дэлгүүрүүдээр дамжуулан худалдаанд гаргаж байгаа бүтээгдэхүүн юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөл дулаацуулагч “Beautitec” ухаалаг төхөөрөмж  
Үзсэн: 1897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй