Олон нийтийн цахим сүлжээ, үйлдлийн системийн талаар судалгаа явуулдаг “Net Applications” /Нэт Аппликэйшионс/ компани суурин компьютерын дэлхийн хамгийн түгээмэл төдийгүй эрэлт ихтэй үйлдлийн системүүдийг жагсаасан байна. Улмаар судалгааны эцсийн үр дүнд жагсаалтыг “Windows 7” үйлдлийн систем тэргүүлжээ.
Майкрософт корпораци хэдийгээр сүүлийн үед Уиндөүс 10 үйлдлийн системээ олон удаа шинэчлэн сайжруулсаар байгаа ч дэлхийн олон улсад анх 2009 оны 12-р сарын 22-ноос эхэлж зах зээлд нэвтэрч эхэлсэн Үиндөүс 7 үйлдлийн систем түгээмэл, эрэлттэй хэвээр байгаа юм байна. Гэхдээ энэ нь зөвхөн суурин компьютер хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. 2018 оны 11-р сарын байдлаар гэхэд бүх суурин компьютер хэрэглэгчдийн 38,89 хувь нь Уиндөүс 7 үйлдлийн системийг шинээр татаж суулгажээ.
Харин Уиндөүс 10-ын хувьд гэвэл 38,14 хувьтай гэсэн үзүүлэлтээр жагсаалтын 2-рт орсон байна. Тэгвэл жагсаалтын 3-рт Уиндөүс 8,1 үйлдлийн систем 4,59 хувийн таталттайгаар эрэмбэлэгджээ. Үүний дараагаар хуучны хувилбар болох Уиндөүс Икс-Пи 4,23 хувийн таталттай 4-рт жагсжээ. Жагсаалтын 5-рт 3,57 хувийн таталт авч чадсан Мак Өү-Си 10.14 үйлдлийн систем нэрлэгдсэн байна. Дэлхийн бүх суурин компьютерыг бүхэлд авч үзвэл 87 хувь нь Windows-ын хэрэглэгчид байгаа бол “Apple” компанийн “macOS” үйлдлийн системийн хэрэглэгчид 9,46 хувийг эзэлжээ. Удаах байруудад “Linux” болон “Chrome OS” зэрэг үйлдлийн системийн хэрэглэгчид тус тус орсон юм байна.
| “Windows 7” хамгийн түгээмэл, эрэлт ихтэй үйлдлийн системээр нэрлэгджээ | ||
| Үзсэн: 1572 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.