Канадын Ванкувер хотод саатуулан хориод байгаа Хятадын холбоо харилцааны Хуавэй компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ваньчжоуг батлан даалтаар суллах эсэх асуудлыг өнөөдөр шүүхээр хэлэлцэн шийдвэрлэх гэж байна. Түүнийг Америкийн талын хүсэлтээр Канадын Ванкувер хотод өнгөрсөн 12 р сарын 1 ны өдөр саатуулан хориод байгаа юм. Хятадын тал Мэн Ваньчжоуг саатуулан хорьсон явдлыг хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг хэмээн буруушааж нэн даруй алдаагаа засч түүнийг суллахыг уриалж байна.
Хуавэй компанийн зүгээс мөн түүнийг ямар хууль журам зөрчсөн талаар нь энэ хэрэгтэй холбоотойгоор Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдэл хийсэн юм. тэрээр Хятадын компанийн захирлыг саатуулсан хорих нь Оттавагийн улс төрийн шийдвэр биш болохыг онцолсон юм. Бүрэн эрхтэй албаныхан ийм шийдвэр гаргасан. Гэхдээ хэд хоногийн өмнөөс Канадын засгийн газарт урьдчилж мэдэгдсэн болохыг мэдээлсэн юм. Канадын хууль сахиулах байгууллага улс төрийн оролцоогүйгээр бие даасан шийдвэр гаргадгийг мөн тэмдэглэн хэлсэн юм. Түүнчлэн Мэн гадаад улс орнуудын удирдагчидтай Ваньчжоуг хорьсон асуудлаар огт яриагүй гэдгээ мэдэгдсэн юм. үүгээрээ Хятадын удирдагч Си Жиньпин болон бусад улс орны удирдагчтай гэрээ байгуулсан гэх мэдээллийг няцаасан юм. Мэн Ваньчжоуг Ираний эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа АНУ ын хүсэлтээр ийнхүү саатуулан хориод байгаа юм.
Мөн Америкийн талаас түүнийг шилжүүлэн өгөх хүсэлт тавьсан байна. Хуавэй компанийн санхүү эрхэлсэн захирлыг ийнхүү баривчилж хорьсон энэ хэрэг угаасаа амаргүй байгаа АНУ, Хятадын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байна. Америкийн хөрөнгийн зах зээл дээр аж үйлдвэрлэлийн Доу Жонс Индекс 600 нэгжээр буву 2,4 хувиар,Америкийн томоохон 500 компанийн хувьцаа багтдаг Эс энд Пи 500 индекст 57 нэгжээр буюу 2,12 хувиар Наздак индекс 98 нэгжээр буюу 1,37 хувиар унасныг дээрх болгоомжлолтой холбоотой гэж судлаачид тайлбарлаж байна. Мэргэжилтнүүд Хуавэйн захиралтай холбоотой энэ асуудлаас болж Хятад худалдааны маргаантай асуудлаа шийдэх хэлэлцээн дээр хатуу байр суурь баримталж улмаар 2 талын худалдааны дайныг эцэс болгох тохиролцоо нурж болзошгүй гэж харж байна. Ер нь бол Хуавэй компанийн холбоо харилцааны тоног төхөөрөмжүүдийг АНУ, Австрали, Шинэ Зеланд улсуудад ашиглахыг хориглосон байдаг. үүнийгээ аюулгүй байдалтай холбон тайлбарладаг.
Харин одоо Канад уос тэдний эгнээнд шилжих нь тодорхой боллоо хэмээн ажиглагчид тэмдэглэж байна. Мөн Хуавэйн захирлыг ийнхүү барьж хорьсон нь дэлхийн зах зээл дээрээс бусад бусад технологийн томоохон компанийг шахан гаргах гэсэн АНУ ын далд хүсэлтэй ч холбоотой байж болохыг шинжээчид сануулж байна.
| “Huawei” компанийн санхүүгийн захирлын шүүх хурал болно | ||
| Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.