Шууд Chart

Керчийн хоолойн сөргөлдөөний хариуд цэргийн хүч хэрэглэх асуудлыг АНУ-д хэлэлцээгүйг баталлаа

2018-12-08 10:21:09

Керчийн хоолойд гарсан сөргөлдөөнтэй холбоотойгоор  АНУ  цэргийн хүчээр хариу бариагүй,  энэ асуудлыг  хэлэлцээ ч үгүй  хэмээн  тус  улсын зэвсэгт хүчний  штабын дарга нарын хорооны тэргүүн, генерал Жозеф Данфорд  мэдэгдлээ.  Түүний  энэ мэдэгдэл нь  CNN-ий  албан ёсны  эх сурвалжуудаас авсан  гэх мэдээллийн няцаалт болж байна.  CNN  Керчийн хоолойд гарсан сөргөлдөөнтэй холбоотойгоор Вашингтон  байлдааны  онгоцуудаа   Хар тэнгис рүү илгээх бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн тухай өмнө нь  мэдээлж байсан юм. 

Тэгвэл  Америкийн зэвсэгт хүчний  штабын дарга нарын хорооны тэргүүн, генерал Жозеф Данфорд   ийм  асуудал  яригдаагүйг  Вашингтон  Пост сонины редакцаас зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр мэдэгдсэн юм. Тэрээр   АНУ Украины  харилцаа  2 зүйл дээр  л  төвлөрдөг.  Америкчууд  Украинчуудад  зэвсэгт хүчнээ  шинэчлэхэд  тусалж байгаа,  2-рт  батлан хамгаалах  чадамжийг нь  сайжруулахад   дэмжлэг  үзүүлдэг. Тиймээс Азовын тэнгист гарсан сөргөлдөөн,  АНУ-ын зүгээс Украинд үзүүлж байгаа тусламжтай холбоотой асуудлыг  хооронд нь  хутгаж ойлгохгүй байх хэрэггүйг  тэрээр  мэдэгдсэн  байна.

Үүний зэрэгцээ олон улсын хамтын  нийгэмлэг Азовын тэнгист  хөлөг  онгоцууд  чөлөөтэй  зорчиход хязгаар тогтоож байгаа ОХУ ын  үйлдэлд дипломат, эдийн  засгийн  болон аюулгүй байдлын   хариу  арга  хэмжээ авах  үүрэгтэй  гэдгийг онцлон хэлсэн байна.  Мөн   Америкийн генерал Данфорд  ОХУ-ын зэвсэгт хүчний  Ерөнхий штабын дарга Валерий Герасимовтой  Керчийн хоолойд гарсан  сөргөлдөөнтэй холбоотой  асуудлыг  хэлэлцээгүй  гэдгээ мэдэгдсэн  юм.  Гэхдээ  Оросын зэвсэгт хүчнийхэнтэй байнгын  холбоотой  байдаг.  Үүрэгт  ажилдаа томилогдсоноосоо хойш 3  удаа  уулзалт хийсэн,  утсаар  байнга  холбоотой байдгаа хэлсэн.  Ийм холбоо харилцаа нь  2 орны хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах эрсдэлийг бууруулж, хямрал үүссэн тохиолдолд  зохицуулж шийдвэрлэхэд тустайг  тэмдэглэн хэлсэн байна. 

Мөн   АНУ ын  6-р флотын албан ёсны төлөөлөгч  тус флотын хариуцдаг бүх газар нутаг  түүний дотор олон улсын харьяа  ус, Хар тэнгис дээгүүрх  агаарын орой зайд аюулгүй, тогтвортой байдлыг  бэхжүүлэх зорилготой  ажиллагааг олон улсын хууль дүрмийн дагуу байнга явуулж ирснийг мэдээлснийг  хэвлэлүүд дамжуулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Керчийн хоолойн сөргөлдөөний хариуд цэргийн хүч хэрэглэх асуудлыг АНУ-д хэлэлцээгүйг баталлаа  
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Сарнай [127.0.0.xxx] 2018-12-08 14:24
Украйны удирдлага арчаагаа алдаж америкаас тусламж хүсэж энэ тэр тэгээд америк украйны өмнөөс оростой байлдахуу холоо хэвтэнэ

Бидэнтэй нэгдээрэй