Шууд Chart

ОХУ газар нутгийн маргаантай арлууд дээр радарын станцууд байршуулжээ

2018-12-08 16:09:59

ОХУ  хэд хэдэн түүний дотор  газар нутгийн маргаан дагуулдаг  арлууд дээр радарууд  байрлуулсан тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна. Интерфакс агентлаг энэ  тухай анх мэдээлсэн бөгөөд  яг  ямар арлуудад ийм төхөөрөмжүүд байрлуулсныг  тодорхой  нийтлээгүй  байна.

Харин Японы Эн Эйч кэй агентлаг  2016  онд  ОХУ  өмнөд Курилын  бүлэг арлуудын  2 нь болох  Эторофу, Кунасири дээр  хөлөг  онгоцны  пуужин эсэргүүцэгч  шинэ системүүд байршуулж байсныг сануулсан байна. Харин Интерфакст  радарын  станцууд нь  гадны  улс орнуудын  цэргийн  ажиллагаанд  ажиглалт хийх боломжийг нэмэгдүүлэхэд  тустайг  мэдээлсэн байна. Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний  удирдлагатай  пуужингууд бүхий  Мк Кампбелл экскадрын мина зөөгч  хөлөг онгоц Оросын Владивосток хотоос холгүй Их Петрийн  булан орчмоор сургуулилтын  журмаар  явж өнгөрснийг  Номхон далайн флотоос  мэдээлсэн юм.

Энэ  нь Япон тэнгист ОХУ хэт давуу эрхтэй  байдагт хариу  арга хэмжээ авч байгаагаа  илэрхийлэх  зорилготой байсныг  ч мэдээлж байсан. Тиймээс үүнтэй холбоотойгоор Москвагийн зүгээс радарын станцууд байрлуулахаар шийдвэрлэсэн байх талтай гэж шинжээчид тайлбарлаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ газар нутгийн маргаантай арлууд дээр радарын станцууд байршуулжээ  
Үзсэн: 1046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй