АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Хизер Науэртийг НҮБ дахь тус улсын байнгын төлөөлөгчөөр томилохоор шийдсэн тухай Блүүмберг агентлаг мэдээллээ. Энэ мэдээллийг албаны 3 эх сурвалж баталсныг ч Блүүмберийнхэн тэмдэглэсэн байна.
НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгчөөр одоо ажиллаж байгаа Никки Хели өнгөрсөн 10 сарын эхээр албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн юм. тэрээр энэ албыг 2017 оны 1 р сарын 27 ноос хашиж байгаа юм. Америкийн Ерөнхийлөгч түүний огцрох хүсэлтийг хүлээн авахдаа үүрэгт ажлаа онц сайн гүйцэтгэж чадсаныг онцолж байсан юм. Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн 10 р сарын сүүлчээр мэдэгдэхдээ Никки Хейлигийн халааг авах 5 нэр дэвшигчтэй уулзаж ярилцахаа мэдэгдэж байсан. Тэдгээрийн нэг нь Трамп Ерөнхийлөгчийн засаг захиргаанд үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн 1 р орлогчоор ажиллаж байсан Дина Пауэлл байсан юм.
Одоогоор Цагаан ордноос Блүүмбергийн энэ мэдээллийг албан ёсоор баталж бас няцаагаагүй байна.
| НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгчөөр Хизер Науэртийг томилохоор шийдвэрлэжээ | ||
| Үзсэн: 662 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.