Шууд Chart

Германы эрх баригч Христийн ардчилсан холбоо намын их хурал эхэллээ

2018-12-08 16:18:25

Германы Хамбург хотноо тус улсын эрх баригч  эвсэлд багтдаг Христийн ардчилсан холбоо  намын их хурал  эхлээд  байна. Тус их хуралд  оролцогчид   канцлер Меркелийн халааг авах намын шинэ  даргаа  сонгох  юм.  Христийн ардчилсан холбоо намын түүхэнд анх удаагаа намын даргад  2-оос  дээш хүн нэр дэвшиж  байна.  Гол өрсөлдөгчдийн тоонд  тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга  Аннегрет Крамп Карренбауэр, эрүүл мэндийн сайд Иенс Шпан, парламент дахь  Христийн ардчилан холбоо, Христийн социал холбоо  эвслийн  фракцийн тэргүүн байсан  Фридрих  Мерц  нар орж байна.

Харин тус намын  даргаар  18 жил  ажилласан  канцлер Меркель  энэ удаад намын даргын  төлөөх  өрсөлдөөнд  оролцохгүй байхаар шийдвэрлэсэн юм. Тэрээр өнгөрсөн  10 р сарын 29 ны  өдөр  Христийн ардчилсан Холбоо намын тэргүүний албанаас огцрохоо зарласан нь гэнэтийн шийдвэрт  тооцогдож байсан юм.  Тус намын  их хуралд   1001  гишүүн оролцож  байгаа юм.  1000 нь  Христийн ардчилсан холбоо намын  мужуудаас сонгогдон ирсэн гишүүд  бол  нэг нь  Брюссель дэхь  намын хорооны төлөөлөгч  юм байна. Мужуудын намын байгууллагаас харин  Парламентын сонгуульд  тухайн мужаас сонгогдсон гишүүдийн тоотой харьцуулсан  тодорхой тооны  төлөөлөгчид  их хуралд оролцож байгаа юм. Их хурлын төлөөлөгчид  орон нутгийн намын байгууллагын  өмнө  тодорхой үүрэг хүлээхгүйгээр өөрийн дэмжиж байгаа  нэр дэвшигчээ  намын  даргаар сонгох эрхтэй байдаг. харин нэр дэвшигчдээс  төлөөлөгчдийн  талаас илүү хувийн санал авч байж намын даргаар сонгогдоно.

Хэрэв ийм хэмжээний санал авсан нэр дэвшигч гарахгүй бол  эхний 2 т бичигдсэн нэр дэвшигчийг дахин өрсөлдүүлж санал хураалт явуулах ёстой юм байна. одоогоор  нийт 6 хүн намын даргад нэр дэвшин өрсөлдөхөө зарласан байгаа ч  их хурлын  төлөөлөгчид  танхимаас  хэн нэгний эсвэл өөрийнхөө нэрийг дэвшүүлэх эрхтэй учир өрсөлдөгчдийн тоо нэмэгдэхээр  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германы эрх баригч Христийн ардчилсан холбоо намын их хурал эхэллээ  
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй