Францын эрх баригчид шар хантаазтангуудын эсэргүүцлийн жагсаалд оролцогчид зэвсэг барин төрийн эргэлт хийхийг оролдож магадгүй хэмээн сэтгэл зовницгоож байна. Хэдийгээр Францын Ерөнхийлөгч, ерөнхий сайд нар жагсагчдын шаардсаны дагуу бензин шатахууны татвар нэмэхгүйгээ амласан ч шар хантаазтангууд маргааш эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлэхээ амлаад байна.
Шар хантаазтангуудын хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг Эрик Друэ маргааш жагсагчид Элисейн ордон руу очиж эсэргүүцлээ илэрхийлэхээр төлөвлөж байгааг мэдээлсэн юм. үүнтэй холбоотойгоор Францын Ерөнхийлөгчийн тамгын газрынхан жагсагчид хүч хэрэглэж төрийн эргэлт хийхийг оролдож магадгүй байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Францын тусгай албадынхан ч маргаашийн жагсаалд оролцогчдын дунд зэвсэг барин ирцгээх уриалга гарч байгааг Ерөнхийлөгчийн тамгын газрынханд анхааруулсан байна. Үүнтэй холбоотойгоор маргааш аюулгүй байдлыг хангах зорилгоор улс орон даяар цагдаагийн 89 мянган ажилтанг дайчлахаар болсныг Ерөнхий сайд Эдуар Филипп мэдэгдсэн юм.
Парис хотод л гэхэд цагдаагийн 8 мянган ажилтан 12 хуягт машинтайгаар харуул хамгаалалтад гарах юм байна.



| Францын эрх баригчид төрийн эргэлт хийх оролдлого гарч магадгүй хэмээн болгоомжилж байна | ||
| Үзсэн: 829 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.