Нефть экспортлогч орнуудын байгууллага-ОПЕК болон тус байгууллагад багтдаггүй орнууд нефть олборлолтын хоногийн хэмжээгээ 1.2 сая баррелиэр бууруулах тохиролцоонд хүрчээ. Ираны нефтийн сайд Бижан Намдар Зангане энэ тухай мэдээллээ.
Бижан Намдар Замганегийн хэлснээр ОПЕК-ийн гишүүн 15 орон газрын тосны хоногийн олборлолтын хэмжээгээ 800 мянган баррелиэр, харин ОПЕК-т ордоггүй орнууд 400 мянган баррелиэр бууруулахаар болжээ.
Харин АНУ-ын хоригт багтаад байгаа Иран улсад энэ тохиролцоонд оролцохгүй байхыг зөвшөөрсөн байна. Олборлолтын хэмжээг багасгах энэ тохиролцоонд хүрэхийн тулд Саудын Араб, Иран, ОХУ хооронд олон цаг үргэлжилсэн яриа хэлэлцээ хийгджээ.
“ОПЕК дээр нэмэх” нь гэх бүлгийн 25 орон хооронд ийм тохиролцоонд хүрсэн гэх мэдээ тармагц дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ мэдэгдэхүйц өссөн байна. Брент маркийн нефть л гэхэд нэг баррелийн үнэ нь бараг 3 доллараар нэмэгдэж, 63.04 долларт хүрчээ.
| ОПЕК олборлолтын хэмжээгээ бууруулах тохиролцоонд хүрлээ | ||
| Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.