Францын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанерын мэдээлснээр өчигдөр Парист болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр саатуулагдсан хүний тоо 1550 давжээ.
Кристоф Кастанер “Саатуулагдсан хүний тоо Парис хотын хувьд нэг ёсны дээд амжилт тогтоож 1550 даваад байна. Парис хотод урьд өмнө дэг журам сахиулах байгууллага ийм их хүн саатуулж байгаагүй” гэдгийг цохон тэмдэглэжээ.

Сайд энэ мэдээллийг хийснээс нэг цагийн өмнө хэлэхдээ улс орон даяар 1385 хүнийг саатуулсан гэж байсан юм. “Эмх замбараагүй байдлыг дарах үеэр ийм их тоонд хүрсэн нь хүчний байгууллагын хүчийг уян хатан ашиглаж чадсанаас үүдэлтэй. Цагдаагийн командлал удирдлагыг газар дээрээс хийхэд хүрч, үйл ажиллагааны шинэ журмын дагуу албан хаагчид үүргээ маш сайн биелүүлсэн” гэдгийг сайд цохон тэмдэглэж байна.
Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ “Цагдаагийнхан Францын нийслэлд хэрэглэхээ болиод удаж байгаа хуягт техникээр дэмжүүлэн маш сайн ажилласан. Тэгээд ч үйл ажиллагааныхаа стратеги болон тактикийг өөрчлөх шийдвэрийг Ерөнхийлөгч Макрон өгсөн. Энэ нь амжилтад хүрлээ” гэдгийг тэмдэглэв.
Кристоф Кастанер “12 дугаар сарын 8-ны өдөр маш хүнд өдөр байсан. Нийслэл Парис хот болон улс орон даяар олон тооны мөргөлдөөн болсон” гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

| Парист саатуулагдсан хүний тоо 1550 давжээ | ||
| Үзсэн: 600 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.