Шууд Chart

Режеп Тайип Эрдоган: Францад болсон эсэргүүцэл Европод ардчилал унасан гэдгийг харуулж байна

2018-12-09 13:59:42

Францыг эсэргүүцлийн хөдөлгөөн нөмөрсөн нь ардчилал унаж, Европ тивд эрх чөлөө, хүний эрхийн асуудалд бэрхшээлд учирсан гэдгийг нотлон харуулж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үзэж байна.

Тэрбээр “Европын олон оронд байдал хурцадсан. Гэтэл европчууд өнөөдөр өөрийн нүдэн дор байгаа зүйлийг харахгүйгээр Турк улсад цус асгаруулалт, өдөөн хатгахыг завдагсдыг л харах оролдлого хийж байна” гэж онцолжээ. 

Режеп Тайип Эрдоганы хэлж байгаагаар зарим нэг хүчин Туркийн цагдааг хэт их хүч хэрэглэсэнд буруутгаж байжээ. “Та бүхэн Европын цагдаа нар юу хийж байгааг сайтар хар. Эдний хажууд манай цагдаа арай хүмүүнлэг ажилласан” гэж тэрбээр хэлсэн байна. 

“Анкара жагсагчдын өдөөдөг эмх замбараагүй байдлын эсрэг байдаг төдийгүй мөн эсэргүүцэгчдийн эсрэг хэт их хүч хэрэглэхийн эсрэг байна” гэдгийг Туркийн удирдагч онцоллоо.

Өчигдөр Парис хотноо үнийн өсөлт болон татвар нэмсэний эсрэг “шар хантаазтанууд”-ын жагсаал дөрөв дэх удаагаа болсон. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэж байна. Зөвхөн Парис хотод л гэхэд эсэргүүцлийг намжаах үйл хэрэгт найман мянга орчим хууль сахиулагчийг татаад байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Режеп Тайип Эрдоган: Францад болсон эсэргүүцэл Европод ардчилал унасан гэдгийг харуулж байна   
Үзсэн: 1425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй