Өчигдөр Японд гаднаас ажиллах хүч авах тухай хуулийг шинэчилснийг Мьянмарт нааштайгаар хүлээн авлаа. Энэ хуулийг баталснаар ажиллах хүч маш их дутагдалтай Японд гадны олон мянган хүн хуулийн дагуу ажиллах боломж гарч байгаа юм.
Мьянмарт л гэхэд Японд ажиллах хүсэлтэй хүн маш их байна. Японд ийм хууль баталсантай холбогдуулан Мьянмарын нэг их сургуульд япон хэлний хичээл заах болжээ.
Япон хэлний багшийн хэлснээр Мьянмарын залуучууд япон хэлийг сайн сурах юм бол Японд очоод ажилтай болох боломжтой болохоос гадна ар гэрээ ч тэжээх боломжтой болох юм.
| Японд шинэ хууль баталсныг Мьянмарт нааштайгаар хүлээн авчээ | ||
| Үзсэн: 1601 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.