Шууд Chart

БНАСАУ-ын удирдагчийн Сөүлд хийх айлчлалыг товлоогүй байна

2018-12-09 18:15:00

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны Сөүлд хийх айлчлалыг товлоогүй байна. Хэдийгээр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин түүнд албан ёсны урилга хүргүүлээд байгаа ч айлчлалыг товлоогүй байна гэдгийг “Ренхап” агенлаг уламжиллаа. 

“Айлчлалын талаар урагш ахисан зүйл огт байхгүй. Иймээс зарлаад байх ч зүйл бас байхгүй” гэж Ерөнхийлөгчийн Хэвлэлийн ахлах нарийн бичгийн дарга Юн Ён Чан сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Сүүлийн үед Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Умардын удирдагч Ким Жон Уны түүхэн айлчлал ирэх долоо хоногт болох их бичсэн.  Тухайлбал, “Чосон ильбо” сонин л гэхэд "Мүн Жэ Ин Ерөнхийлөгч Ким Жон Ун удирдагчийг энэ сарын 12-14-нд Сөүлд айлчлахыг урьсан гэж бичсэн. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн засаг захиргааныхан талуудын хооронд энэ тал дээр тохиролцоонд хүрээгүй байна гэдгийг нэг бус удаа мэдэгдэж байна.

Өнгөрсөн есдүгээр сард Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийг Пхеньянд айлчлахад БНАСАУ-ын удирдагч ойрын үед Сөүлд айлчилна гэж амласан. Ямар ч байсан умардын удирдагч энэ ондоо багтаж өмнөд хөршдөө айлчилна гэдэг хүлээлт бий болсон ч асуудал одоогоор тодорхой бус хэвээр байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-ын удирдагчийн Сөүлд хийх айлчлалыг товлоогүй байна  
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй